Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

12 жилийн дотор бид юу хийж чадах вэ?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

2030 он гэхэд дэлхийн дулаарал Цельсийн 1.5 хэмээр нэмэгдэх төлөвтэй гэж НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн байгууллага мэдэгдсэн. Үүнийг дагаад гарах үр дагавар хор хөнөөлийн тухай хийсэн "1.5 C-ын дулаарал"  хэмээх тусгай тайланд дэлхийн дулаарлыг зогсооход хүн төрөлхтөнд 12 жил үлдсэн ба түүнээс хойш бид уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх боломж багасах юм байна. Тэгвэл бидэнд байгаа 12 жилийн дотор бид юу хийж чадах вэ?

Энэхүү асуултын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтний хороотой хамтран хувийн хэвшил, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой "1.5C-Бидэнд хугацаа байна уу?" сэдэвт арга хэмжээг энэ сарын 16-17-ны хооронд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Капитрон банкны Эрсдлийн удирдлагын газрын захирал Э.Мөнхжаргал “Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус илтгэлээр Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг Монголын банк санхүүгийн салбарууд хэрхэн хэрэгжүүлж байгаа, хөтөлбөрийн хүрээнд Капитрон банкнаас ямар ямар ажлуудыг санаачлан хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм. 

“Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр” нь банкны салбар өөрийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд харилцагч үйлчлүүлэгчиддээ байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр үйл ажиллагаа явуулах шаардлага тавих, ногоон төсөл хэрэгжүүлэхийг дэмжих санхүүжилтийн хөшүүргийг бий болгох хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн дагуу Монголын банкны холбоо, түүний гишүүн байгууллагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмыг батлан 2015 оны 1 дүгээр сараас эхлэн банкууд үйл ажиллагаанд хэрэгжүүлж эхлэсэн. 

Капитрон банкны хувьд Монголын банкны холбооны гишүүн,  Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмыг хэрэгжүүлэгч банкны хувьд байгаль орчин руу чиглэсэн банк санхүүгийн үйлчилгээ төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилласаар ирсэн.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.