Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Цэвэр зөгийн балны гайхамшиг

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Улирал солигдох үед хүний дархлааны тогтолцоо, бие махбодод өөрчлөлтүүд ордог. Ялангуяа хаврын улирал хүний биед хамгийн их өөрчлөлт ордог. Учир нь хүний бие чанга хатуу өвлийг давахын тулд маш их хүч, энергиэ зарцуулаад, урин дулаан улирал солигдоход бүх эрч хүчээ алдсан байдаг. Иймд хүний бие хавар хамгийн их сульдах, ядрах шинж тэмдэгүүд илэрдэг.

Тэгвэл дархлаагаа хэрхэн тогтмол дэмжиж хаврыг ядралгүй эрч хүчтэйгээр давах вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжихийн тулд зөгийн балыг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Зөгийн бал нь

Ханиаданд

Зөгийн бал нь хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлж, биеийн эсэргүүцэх чадварыг сайжруулдаг. Мөн бактер, үрэвслийн эсрэг үйлчилгээтэйн дээр тайвшруулах үйлчилгээтэй учир ханиадны эсрэг байгалийн хамгийн сайн эм болдог.

Хоол боловсруулах эрхтэнд

Өдөр бүр нэг халбага зөгийн бал өлөн дээрээ хэрэглэснээр ходоод гэдэсний өвчин тусахаас урьдчилан сэргийлдэг. Хоолны шингэц муудах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширч гэдэс дүүрэх, ходоодны шархлаа гэх зэрэг хоол боловсруулах эрхтний өвчний үед эерэг нөлөө үзүүлдэг.

Ил шарханд

Зөгийн бал нь антиоксидант эх үүсвэр бөгөөд бие махбодийн эсэргүүцэх чадварыг сайжруулахад тусалдаг. Ил шархны бактерийг устгаж эдгэрэлтийг хурдасгах нөлөөлдөг. Мөн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.

Дархлаанд

Түүхий зөгийн бал нь пробиотик бактерийн амьдрах чадварыг нэмэгдүүлснээр дархлааг сайн дэмждэг. Нэг үгээр зөгийн бал нь бидний гэдсэнд дархлааг үйлдвэрлэх гол түүхий эдүүдийн нэг юм. Улмаар дархлааны систем хүчтэй болноор бактери, вирус эсэргүүцэх чадвар нэмэгддэг.

Эрч хүчинд

Дасгал хийсний дараа эрч хүчээ сэргээх хамгийн эрүүл сонголт бол зөгийн бал юм. Зөгийн бал нь эрчим хүчийг бий болгох анхдагч түлш учраас хүний биед түргэн хугацаанд үйлчилж биеийн эрч хүчийг нэмэгдүүлэх зөв сонголт байх болно.

Нойронд

Зөгийн балыг нойр хүрэхгүй байгаа үедээ халуун цайнд найруулж уувал сайн унтаж амрахад тусалдаг бөгөөд илүү бат бөх, чанартай нойр авах сайнаар нөлөөлдөг.

Гоо сайханд

Өдөрт нэг аяга зөгийн бал, нимбэгтэй хослуулж хэрэглэж гоо сайхан, эрүүл мэнддээ давхар анхаараарай. Нимбэг зөгийн балны хослол нь дэглэм барихад амин дэмийг нөхөж, эрч хүчийг нэмэгдүүлж ядрахгүй байхад тусалдаг. Биеийн хорыг гадагшлуулж, эрүүлжүүлэх нөлөөтэй.

Өөртөө хийх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй хөрөнгө оруулалт бол тогтсон зөв хэвшлийг бий болгох билээ. Өмнөд Солонгос улсын алдарт “Чиак” уулын 100% цэвэр зөгийн бал, нимбэгний шүүсний төгс хослол “Цэвэр байгалийн дархлаа Honey Lemon“. Бүх насныхан хэрэглэхэд боломжтой. Та болон таны энхрий бяцхан үрийн

  • Дархлааны системийн дэмжинэ
  • Эрч хүчийг сэлбэнэ
  • Биеийг сэргээж, хорыг гадагшлуулна
  • Ханиалга, ханиадыг намдаах байгалийн эм
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна

Өдөрт нэг лааз Honey lemon ууж дархлаагаа дэмжих хэвшилтэй болцгооё.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.