Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Ирмүүн: Би Олимпийн аварга болохыг хүсдэг. Гэхдээ...

ikon.mn
2019 оны 4 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Хүн төрлийг олох нь атга будаа шидэхэд зүүний үзүүр дээр нэг ширхэг будаа тогтохтой адил гэлцдэг. Гэхдээ нэг л удаа амьдрах хорвоод хүн өөрийнхөө эрүүл мэндийг сонгоод төрөх боломжгүй билээ. Хүрэлбаатарын Ирмүүн 17 настай. Түүний хувьд биеийнх төв мэдрэлийн систем нь гэмтэлтэй тул биеийн бусад хэсгүүдээ удирдахад нэлээд хүндрэлтэй тулгардаг аж. Харин бочигийн спортоор хичээллэж эхэлснээр түүний амьдралд нэгэн шинэ хуудас нээгдэж, олимпийн аварга болох хүсэл мөрөөдлийг тээн амьдарч байгаа ажээ.


-Миний дүү эхлээд өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Хүрэлбаатарын Ирмүүн гэдэг. Би энэ жил 17 настай. Баянгол дүүргийн тусгай 70-р сургуулийн 8в ангид сурдаг.

-Манай Х.Ирмүүн ямар ямар спортоор хичээллэдэг вэ?

-Би хөлбөмбөг болон бочигийн спортоор хичээллэдэг. Хөлбөмбөгийг багаараа тоглодог учраас надад маш их таалагддаг. Харин бочиг  ухаанаараа тоглодог тул маш их бодох хэрэгтэй болдог. Би бас хөлбөмбөг үзэх дуртай. Италийн Ювентус багийг дэмжиж, Кристиан Роналдагийн тоглолтыг үздэг. Бас Дэвид Бэкхэмийг дэмждэг.

-Мэдээж спортоор хичээллэхэд маш их хичээл зүтгэл шаарддаг байх. Тэгвэл спортоор хичээллэж, тэмцээн уралдаанд орох үед хамгийн сайхан вэ?

-Надад спортоор хичээллэх нь үнэхээр сайхан санагддаг. Олон хүнтэй харилцаж, олон найзууддай болдог. Намайг ийм болохоор хааяа хүүхдүүд дээрэлхэх гэдэг. Гэхдээ спортоор хичээллэснээс хойш тэр нь хамаагүй багассан шүү. Би өвчнөөсөө санаа зовдоггүй. Аль болох л олон найзуудтай болж, тэдэнтэй нийтэч байхыг хүсдэг.

 

-Х.Ирмүүний хувьд дотоодын болон олон улсын тэмцээнд маш амжилттай оролцсон гэж багш нь хэлсэн. Ямар ямар тэмцээн уралдаанд оролцож байв?

- Би бочигийн спортын 1-р зэрэгтэй, Абу Дабид болсон тусгай олимпийн наадмын мөнгөн медальтай. Надад гадаад руу тэмцээнд явах маш сонирхолтой санагддаг. Онгоцонд суугаад, орон орны хүүхдүүдтэй танилцаад л. Миний мөрөөдөл бол Олимпийн аварга болох. Гэхдээ ингэхийн тулд бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй гэж багш минь хэлдэг.. Одоогоор би өдөрт хоёр цаг орчмын бэлтгэл хийж байна.

-Миний дүү хайртай гэр бүлийнхэн, багшдаа хандаж сэтгэлийн үгээ хэлнэ үү ?

Би ээж аав, хоёр ахтайгаа амьдардаг. Манай гэр бүлийнхэн намайг маш сайн дэмждэг. Аав минь намайг өдөр бүр сургуульд хүргэж өгч, бас авдаг. Аав ээждээ намайг маш ихээр дэмждэгт нь маш их баярлаж, хайрладаг. Бас багшдаа маш их баярладаг шүү, бас үнэхээр их хайртай шүү гэж хэлмээр байна.

 

Ийнхүү түүнтэй түүнтэй 5 минут орчим ярилцахад л хөлс нь гарч, маш их хүчин чармайлт гаргаж буйг нь харахад үнэхээр бахархах сэтгэл төрж байлаа. Богинохон хугацаанд ярилцахад ингэж их хүч зарцуулдаг түүний хувьд өдөр бүрийн хоёр цагийн бэлтгэлээ хичээл зүтгэл гарган хийдгийг харахад үнэхээр бахархмаар санагдаж байлаа.

Дашрамд сонирхуулахад эрүүл амьдралын төлөөх “НОГООН ЗҮРХ” аяныг Юнител групп санаачлан хэрэглэгчийн худалдан авсан карт бүрийн үнийн дүнгийн тодорхой хувийг хуримтлуулан Баянгол дүүрэгт байрлах Оюуны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 70-р сургуулийн спорт заалыг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулахаар төлөвлөөд байна. Хэрэглэгчийн цэнэглэлт бүрээс цугларах мөнгөн дүн нээлттэй харагдах бөгөөд www.unitel.mn сайтад 2019 оны 05 сарын 28-ныг хүртэлх хугацаанд байршина. Тиймд хэрэглэгч та “НОГООН ЗҮРХ” аянд нэгдэж хөгжлийн бэрхшээлтэй ч ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ орхиогүй зүрх бүрт итгэл бэлэглээрэй. Энэхүү ажлыг Юнител Групп Паралимпийн үндэсний хороо болон 70-р сургуультай хамтран зохион байгуулж байгаа билээ.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.