2019/06/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,654.41₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
13:00
S30
21°
14:00
S30
21°
15:00
S30
20°
16:00
S40
18°
17:00
S26
17°
18:00
S40
16°
19:00
S40
15°
20:00
S26
15°
21:00
S29
14°
22:00
S26
13°
23:00
S29
13°
00:00
S29
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020” зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 16
Сурталчилгаа

ХААН Банкнаас ирэх намар их дээд сургуульд элсэн суралцах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлалаа.

Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд 2007 оноос хойш 12 дахь жилдээ ийнхүү оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийж, тэтгэлэгт хөтөлбөр зарлан амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ удаа ЕБС-ийн төгсөх ангид суралцдаг, сурах хүсэл эрмэлзэл дүүрэн, сурлагын амжилтаар тэргүүлж буй 60 сурагчийг Монгол орон даяар нээлттэй сонгон шалгаруулж, тэтгэлэг олгох юм.

Тэтгэлгийн хамрах хүрээ: ХААН Банк Сангаас ЕБС төгсөж буй нийт 60 сурагчийг 21 аймаг, хүн ам олонтой сум болох Замын-Үүд болон Зүүнхараа, Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүргээс тус тус шалгаруулан 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн 1-р курст суралцах сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно.

Материал хүлээн авах: Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаж буй сурагчдын материалыг 2019 оны 4-р сарын 16-ны өдрөөс 5-р сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон  нийслэлийн Багануур дүүргийн ХААН Банкны салбар, тооцооны төвүүдэд тус тус хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.khanbank.com хаягаар авна уу.

Бүрдүүлэх материал:

  1. Анкет (энд дарж татаж авна уу)  
  2. Цээж зураг (3х4 хэмжээтэй)
  3. Ахлах буюу 11-р ангийн жилийн эцсийн дүн, 12-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)
  4. Анги удирдсан багш болон сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт тус бүр 1 ширхэг (маягтын дагуу, Анкетын хавсралт-2)
  5. Улс, аймаг, сумын олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, гаргасан сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар (зөвхөн сүүлийн 2 жилд гаргасан амжилтыг гэрчлэх баримтын хуулбарыг хавсаргана. Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  6. “Миний ирээдүйн зорилго” болон Монголын ирээдүй миний нүдээр сэдвийн хүрээнд компьютер эсвэл гараар цэвэр гаргацтай бичсэн 500-гаас доошгүй үгтэй эссэ бичлэг. 
  7. Ам бүлийн тодорхойлолт (гэр бүлийн гишүүд, эрхэлсэн ажил зэрэг мэдээлэл бүхий харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна)
  8. Өрхийн орлогын тодорхойлолт.
  9. Сургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг. (Үүнд тухайн сурагчийн сурлага, нийгмийн идэвх, санаачилга, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл, ар гэрийн амьдрал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна)

Сонгон шалгаруулалт 3 үе шаттай явагдан шилдэг сурагчдыг шалгаруулдаг ба 2019 оны 5-р сарын 28-ны өдөр шалгарсан 60 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны сошиал хуудас, www.khanbank.com вэбсайт болон өдөр тутмын сонингуудаар зарлана.

ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 11 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1,500 гаруй шилдэг оюутанд 800 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.

Бид хамтдаа нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулсаар...

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x