Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Хөдөлмөр эрхлэлт-2019” өдөрлөгийн нээлт болно

ikon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN

Блю Скай зочид буудлын Даймонд танхимд

09:00 цагт “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” сэдвээр Үндэсний чуулган эхэлнэ.

МҮЭСТО-нд

09:00 цагт “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган эхэлнэ.

"Туушин" зочид буудлын хурлын танхимд

09:30 цагт  "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчны шинэчлэл" хэлэлцүүлэг болно.

Туушин зочид буудлын 5 давхар “Соёмбо” танхимд

10:00-16:00 цагт "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР” сэдэвт өдөрлөг болно. Коосэн сургалтын хөтөлбөрийг Япон Улсад амжилттай төгссөн анхны 25 төгсөгчийг ажлын байранд зуучлах, тэдний эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилготой.

Монголын хүүхдийн ордонд

11:00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Хүүхэд хөгжил-Хамгаалал” чуулган зохион байгуулна.

Чингис Соосэ их сургуулийн урлаг танхимд

11:00 цагт “Хөдөлмөр эрхлэлт-2019” өдөрлөгийн нээлт болно.

Төрийн ордны "Б" танхимд

11:00 цагт Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон их, дээд, ЕБС-ийн багш нарын төлөөлөл мэдээлэл хийнэ.

"Үндэсний мэдээллийн төв”-д 

11:30 цагт Дубайн гэрээг хийсэн Ч.Сайханбилэгийн шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүхэд шийдүүлэх тухай сэдвээр “ДМ нэгдэл”-ээс мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

12:00 цагаас Баянзүрх дүүргийн АН-аас тус дүүрэгт болж буй асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Рокмон билдингийн 8 давхрын хурлын зааланд

 12:00 цагт "Нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн байдал:Сэтгэл судлаачдын үүрэг оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

Сонгуулийн ерөнхий хорооны хурлын дугуй танхимд

14:00 цагт  Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар улс төрийн намууд болон иргэний хөдөлгөөнүүдийн хамтарсан хэлэлцүүлэг болно.