Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн Засаг даргатай холбоотой мөнгөний схемийг ил болгоно

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ГХЯ-нд

09:30 цагт "Бидний цөөхөн монголчууд" төслөөс 1000 ширхэг гэрэл зураг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өгнө.

Мөрдөн байцаах албаны хурлын танхимд

09:30 цагт АНУ-аас хар тамхины чиглэлээр мэргэшсэн багш нар ирж сургалт зохион байгуулж байна.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

Холлидэй Инн зочид буудлын хурлын танхимд

10:00 цагт “Алтны бичил уурхайн салбарт мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр" төслийн нээлт болно.

НМХГ-т

10:30 цагт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийнэ.

МҮЭ байранд

10:30 цагт МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

11:00 цагт ОБЕГ, НЗДТГ-аас “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаар мэдээлнэ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд

11:00 цагт “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно. 

Ялалтын талбайд

12:30 цагт "ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН"-2019 Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Ардын заргын товчооноос Нийслэлийн Засаг даргатай холбоотой мөнгөний схемийг ил болгоно. 

12:00 цагт Шүүгч Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болгохыг эсэргүүцэж иргэн Л.Чулуунцэцэг мэдээлэл хийнэ.

12.30 цагт БЗД-ийн Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт  “MONGOLIAN MINING -2019” уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Чингис хааны түүхэн цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт  “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчинг хамтдаа бүрдүүлье” сэдвээр “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ.