Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Сайн үйлсийн өдөр-2019” арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдана

ikon.mn
2019 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Сайн үйлсийн өдөр-2019” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн 100 гаруй орны иргэд жил бүрийн дөрөвдүгээр сард сайн дурын үндсэн дээр нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай ажил өрнүүлж “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийг 2007 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд зөвхөн өнгөрсөн оны Сайн үйлсийн өдрөөр дэлхийн 100 гаруй орны 3,500,000 сайн дурынхан 7,000,000 гаруй цагийг сайн дурын үйлсэд зарцуулсан байна. 

Та бүхэн “Сайн үйлсийн өдөр-2019” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Монголд үйл ажиллагаа явуулж буй сайн дурын байгууллагуудын талаар болон цаашид нийтэд тустай сайн дурын үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар мэдээллийг авч, нэгдэх боломжтой юм.

 

 

Мөн дараах өртөөнүүд ажиллана:
  • Сайн үйлс өртөө
  • Эрүүл мэнд өртөө ​
  • Англи хэлний Access өртөө
  • Хүний эрх өртөө
  • Буухиа өртөө
  • Анхны тусламж өртөө
  • Сайн дурын ажил өртөө
  • 500 сайн дурынхны флаш моб
  • I’m volunteer өртөө

Тус арга хэмжээ өнөөдөр буюу 4 дүгээр сарын 7-ны өдөр 14:00-16:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах юм.