Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад суралцахаар болон ажиллахаар явж байгаа залуусыг эх орны ирээдүйд үнэтэй хувь нэмэр болох гэгээлэг талаас нь харах хэрэгтэй!

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

"Бридж Блю Голбал Олон Улсын Боловсролын агентлаг"-ийн Австрали улс дахь Боловсролын зөвлөх Баярсайханы Амаржаргалтай ярилцлаа. 

ОЛОН УЛСАД БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЭРХИЙН ДУГААР: QEAC-N601

- Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

- Намайг Б.Амаржаргал гэдэг МУИС-ийг 2012 онд Бакалавр, Австрали улсын Викториагийн Их сургуулийг Магистрын зэргээр 2017 онд тус тус дүүрэгсэн. Одоогоор Сиднэй хот дахь Бридж Блю Глобал Олон Улсын Боловсролын агентлагийн Австрали улс дахь боловсролын зөвлөхөөр ажиллаж байна. 

- Та гадаадад суралцаж байсан туршлагаасаа хуваалцаач?

- Эх орон, аав ээж, гэр бүлийнхээ гишүүдээс хол тусдаа хүний нутагт амьдрана гэдэг бол тийм ч амархан гаргачихдаг шийдвэр болон зориг биш. Хэсэг бүлэг явцуу бодолтой хүмүүс гадаадад ажиллаж сурч байгаа Монголчуудыгаа бөөн мөнгөн дээр очоод зүгээр байж байгаад мөнгө олоод байдаг эсвэл эх орондоо юу ч хийхгүй байж хүний нутагруу зорилоо гэж ярих нь ч байдаг. Гэвч гадаадад байгаа Монгол залуус маань өглөөнөөс үдэш хүртэл суралцаж түүнийхээ хажуугаар ажил эрхэлж сургалтын төлбөрөө олж түүнээсээ хэмнэн байж эх оронд байгаа гэр бүлийн гишүүддээ илгээдэг. Би ч гэсэн бусдын адил анх тус улсад хөл тавиад ажил голохгүй хийдэг байлаа. Хүн өөрөө сэтгэлийн амьтан учир шантарч зорилгоосоо буцах үе зөндөө л тохиолдож байсан. Гэхдээ бэрхшээл бүрийг сорилт гэж хүлээн авах юм бол бүх л зүйл дараа нь бодоход маш жижиг сажиг зүйл байсан мэт санагддаг. 

Миний хамгийн дуртай зүйлүүдийн нэг бол машин барих тэр сонирхолдоо хөтлөгдөн машинаар пицца зөөх ажилд орж тэр ажлынхаа ачаар Сиднэй хотдоо очиж үзээгүй газар бараг үлдээгүй. Дараа нь шөнийн цагаар Онгоцны буудал цэвэрлэгээний ажилд орж оройн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл ажилладаг байлаа.

Ингэж ажиллаж, сурч байгаад 2017 онд Магистрын зэргээ хамгаалж өөрт тавьсан зорилгодоо нэг алхмаар хүрсэн. Их, дээд сургууль төгссөний дараа Австрали улс олон улсын оюутнуудыг албан ёсоор ажиллах виз мэдүүлэхийг зөвшөөрдөг үүний дагуу одоогийн ажиллаж байгаа байгууллагтаа ажилд орж одоог хүртэл ажиллаж байна.

- Та байгууллагынхаа талаар товчхон танилцуулна уу?

- Бридж Блю Глобал олон  улсын агентлаг нь Ай Эм Эс Бридж Блю Групын охин компани бөгөөд боловсрол, цагаачлал буюу шилжин суурьшилт, цалинтай дадлага зэрэг томоохон хөтөлбөрүүдийг оюутан залууст олгодог Австралийн засгийн газраас итгэмжлэгдсэн нэр хүнд бүхий тэргүүлэгч агентлаг юм. Төв оффис нь Австралийн Сидней хотод байрладаг ба дэлхийн 22 улсад 32 салбартай, нийт 470 гаруй Австралийн боловсролын байгууллагуудыг албан ёсоор төлөөлөн ажилладаг. Бридж Блю Глобал нь Австралийн боловсролын салбарт өндөр  мэргэшсэн их дээд сургуулийн зөвлөх, 28 орны хэл дээр харилцах чадвар бүхий ажилтнуудаас бүрдсэн баг хамт олонтой ба одоогоор 60 гаруй орны оюутан залууст хилийн чанадад суралцахад нь өөрийн туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна
   
Бридж Блю Глобал олон  улсын агентлаг нь 2013 онд Монгол дахь салбараа нээн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд одоогийн байдлаар нийт 3,000 гаруй оюутан залуусыг Австрали улсад суралцахад амжилттай зуучлан ажиллаж байгаа бөгөөд виз гаралт 97%тай байна. Энэ бол нэг агентлагийн хувьд маш чанартай, өндөр үзүүлэлт юм. 

Манай байгууллага Монголын оюутан залуусыг олон улсад танигдсан, нэр хүнд бүхий Австрали, Америк, Канад, Ирланд, Шинэ Зеланд, Их Британи Улсын шилдэг их сургуулиудад зуучлан эдгээр улсуудад суралцан төгссөн оюутнууд маань эх орондоо эргэж ирээд салбар салбартаа амжилт гарган ажиллаж байгаа нь  бидний ажилын томоохон үр дүн хэмээн бодож байна. 

- Маш олон төрлийн байгууллага, хувь хүмүүс гадаадад суралцахад зуучлах талаар сурталчилдаг танай байгуулгийн гол ялгагдах онцлог юу вэ?

- Бидний хувьд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа шүүмжлэх болон дөвийлгөж болохгүй гэсэн дотоод дүрэм журам болон ёс зүй байдаг. Гэхдээ гадаадад суралцахаар тэр тусмаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад суралцахаар төлөвлөж байгаа хүмүүс өөрсдөө маш сайн судалгаа хийсэн байх ёстой. Албан ёсны Англи хэлтэй орнуудын хувьд олон улсаас оюутан элсүүлэн авахдаа тусгайлан зохицуулсан хууль, журмыг баримталдаг.

Хилийн чанадад суралцах хүсэлтэй олон мянган залуус байдаг хэдий ч тэдэнд гадаадад суралцах талаар мэдээлэл хомс, өөрсдөө гадаадад суралцаж байсан туршлага байхгүй учраас мэргэжилээ буруу сонгох, визний татгалзал авах зэрэг олон олон асуудалтай тулгарч санхүү болон цаг хугацаагаар хохирох явдал гардаг. 

Боловсрол зуучлалын агентлаг нь хамтран ажиллагч боловсрол олгогч байгууллага болон оюутан хоёрыг холбогч чухал гүүр болж өгдөг. Боловсрол зуучлалын агентлаг нь хамгийн сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл, гадаад оюутантай холбоотой шинэчлэгдэн өөрчлөгдсөн хууль дүрэм, тухайн улсын визний талаар болон оюутны сонгож буй мэргэжлийн карьер төлөвлөлт зэрэг олон асуудлын талаар мэдээлэл хүргэж, мэргэжилийн зөвлөгөө өгдөг. 

Тэр бүр оюутнууд, эцэг эхчүүд аль улсад ямар сургууль сонгон суралцах талаар хэнээс яаж мэдээлэл авах талаар мэдэхгүйгээсээ болж хэн нэгнээс сонссон дутуу дулимаг зөвлөгөөг даган буруу шийдвэр гаргасан тохиолдол багагүй байдаг. Тийм болохоор та бүхэнд олон улсад боловсролын зөвлөгөө өгөх эрх бүхий зөвлөхүүдээс мэргэжлийн зөвлөгөө аваарай гэж зөвлөх байна. Ийм эрх бүхий зөвлөхүүд Монгол улсад гарын арван хуруунд багтах төдий л байгаа. Та бүхэн ЭНД дарж Олон улсад боловсролын зөвлөгөө өгөх эрх бүхий Монгол зөвлөхүүдтэй холбогдон хамтран ажиллаж зөвлөгөө авахыг зөвлөж байна. 

Мөн тантай хамтран ажиллах гэж байгаа агентлаг таны сонирхож буй сургуулийг төлөөлөн ажиллах албан ёсны эрхтэй эсэхийг нягтлах хэрэгтэй. Та тухайн сонгосон сургуулийнхаа вебсайтруу ороход л үүнийг хялбархан мэдэж болно. Зарим тохиолдолд оюутнууд албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхгүй, их дээд сургуулиудыг албан ёсоор төлөөлөх гэрээгүй газраар зуучлуулан виз гарна гэсэн азанд найдаж, өөрсдийн алтан цаг, санхүүгээ дэмий зүйлд үрсэн байдаг. 

- Таныг Монголд зохион байгуулагдахаар төлөвлөсөн боловсролын өдөрлөгт оролцохоор ирсэн гэсэн энэ талаараа мэдээлэл өгнө үү! 

- Өнөөдөр Монголдоо Австрали улсын Сиднэй хотын (+25) грудасаас ирлээ! Хаврын урь ороод Улаанбаатар хот минь сайхан байна. Манай байгууллага жил бүр дэлхийн 32 орон дахь салбар орнууддаа Боловсролын үзэсгэлэнг 2 удаа зохион байгуулладаг энэ удаа миний бие Австрали улсад суралцаж төгссөний дараа хэрхэн ажиллах виз авах талаархи бодит илтгэлийг тавихаар төлөвлөсөн байгаа.

Мөн манай байгууллага энэ удаа Австрали улсын засгийн газраас сургуулиа төгссөний дараа ажиллах виз авах давуу тал олгох мужуудыг зарласан тэр үүднээсээ Баруун Австрали болон Өмнөд Австрали мужаас сургуулиудыг урьж оролцуулах болсныг дуулгахад таатай байна. Мэдээж манай Монголчуудын хамгийн ихээр очиж суралцдаг Сиднэй болон Мэльбурн хотуудын шилдэг сургуулиудын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн тул та биечлэн уулзах боломжтой юм. Энэ удаагийн манай арга хэмжээ хүмүүсийн олон эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэн өгч үнэн бодит мэдээллийг олгох зорилгоор зохион байгуулагдаж байгаа билээ. 

Та Австралид суралцах дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол энэ Ням гарагт буюу 2019 оны 04 дүгээр сарын 7-нд 12-17 цагийн хооронд Бэст Вэстэрн Премьер Туушин зочид буудалд хүрэлцэн ирж мэдээлэл аваарай. Энэхүү үйл ажиллагаанд албан ёсоор оролцохоор миний бие болон манай төв оффисын гүйцэтгэх захирал Питер Ковач нар Австрали улсаас зорин ирсэн бөгөөд энэ долоо хоногийн Ням гарагт та бүхэнтэй уулзана гэдэгт итгэлтэй байна. Та манай боловсролын үзэсгэлэнд ЭНД дарж бүртгүүлнэ үү. Бүх арга хэмжээ үнэ төлбөргүй.  

Тодруулах зүйл байвал Amarjargal@bridgeblueglobal.com болон +976-70101875 утсаар холбогдоно уу!


- Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.