Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Өндөр орлоготой 21 улсын гуравны хоёр нь олон соёлын боловсролыг хэсэгчлэн нэвтрүүлсэн байдаг"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн хэмжээнд дунд сургууль төгссөн хүмүүс 49 хувийг эзэлдэг. 2013-2017 оны хооронд бага орлоготой улсуудын 18 хувь нь дунд сургууль төгссөн. Харин бага сургууль төгсөгчдийн тоо дэлхийн хэмжээнд зогсонги байдалтай байгаа төдийгүй Боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг олгох нь чухал асуудал гэдгийг "Хана хэрэм бус гүүр барих нь" боловсролын дэлхийн тайлангийн танилцуулгын үеэр судлаачид онцоллоо. 

ЮНЕСКО нь 2016 оноос хойш Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг улс орондоо танилцуулж байхыг гишүүн улс орнуудад уриалж байгаа аж.  

Дүрвэгсдийн хүүхдүүдийн боловсролын асуудал хоцрогдож, хүнд нөхцөл байдалд байна

 
Гэрэл зургийг MPA.mn

"Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан 2019"-д шилжилт хөдөлгөөн, дүрвэлт ба боловсролын өнөөгийн нөхцөл байдал, боловсролын салбарын бодлого, мастер төлөвлөгөө, стратеги хэрхэн тусгагдсан талаар болон тайлангаас гарсан зөвлөмжийн талаар ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн Р.Паруа хэлэхдээ “Дүрвэгч болон дотооддоо шилжин суурьшигч, шилжилт хөдөлгөөнд оролцогчид бүгд хамгийн эмзэг бүлэгт тооцогддог. Тэднийг хүчирхэгжүүлэх нэн шаардлагатай ба боловсрол нь тэдний хувьд давуу эсвэл сул тал болж байна.

"Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан 2019"-д дурьдсанаар шилжин суурьшилт ба дүрвэлт нь боловсролд дараах зүйлс нөлөөлдөг.

  • Дотоодын шилжин суурьшилтаас болж Хятадын хөдөө орон нутагт гэхэд гурван хүүхэд нэг хүүхэд нь боловсролоороо орхигдож байна.
  • Олон улсын шилжилт хөдөлгөөнөөс болж улс орнуудын 27 хувь нь ба ур чадвартай хүмүүсийн тавны нэг нь шилжин суурьшиж оюуны чадамжийг багасаж байна.
  • Дүрвэлтээс болж онц байдал үүсэж байна. учир нь дүрвэгсдийн тал хувь нь 18 нас хүрээгүй байна.

Өнөөдөр дэлхий нийтээр цагаачлаад явж буй хүмүүс болон тэдний хүүхдүүдийн боловсролд тэгш байдлаар хандахыг чухалчилж байна. Хэрвээ шилжин суурьшигчид, дүрвэгсдийг боловсролд тэгш хамруулбал:

  • Хурцадмал байдлын шалтгааныг авч үздэг
  • Чадавхаа бүрэн ашиглахад тусалдаг
  • Төрөлх нутгийнх нь ард иргэдийг дэмждэг зэрэг давуу талуудтай.

Ялангуяа дүрвэгсдийн хүүхдүүдийн боловсролын асуудал хоцрогдож, хүнд нөхцөл байдалд байна. Тэд ч гэсэн бусадтай адилхан тэгш эрхтэй байж, сурч боловсрох хэрэгтэй.

Өндөр орлоготой 21 улсын гуравны хоёр нь олон соёлын боловсролыг хэсэгчлэн нэвтрүүлсэн байдаг.

Энэ жил шилжин суурьшигчид, дүрвэгчдийн талаарх даян дэлхийн хоёр ч шинэ гэрээнд боловсролын талаар үүрэг, амлалт өгч гарын үсэг зурна. Мэдээж хэрэг улс орнууд хүнд нөхцөл байдалд дүрвэж, цагаачилж амьдарч буй хүмүүст нийгмийн туслалцаа сайн үзүүлдэг ч боловсролын талаар үзүүлж буй дэмжлэг нь сул байдаг.  

Тайлангаас гарсан долоон зөвлөмж
  1. Тэдэнд эрхийг нь хангаж өг. /Боловсролын болон цагаачлалын хуулийг тогтвортой болгох/
  2. Тэднийг үндэсний тогтолцоонд оролцуул. /Цагаачид тусгаарлагдахгүй байж, бэлтгэл ангид аль болох бага хугацаа зарцуулах /
  3. Тэдний хэрэгцээнд нийцсэн хариу үйлдэл үзүүлэх /Хэлний болон бусад хөтөлбөрүүдээр хангах/
  4. Түүхийг нь хүлээн зөвшөөр /Олон ургалч үзэлд нээлттэй хандахыг хөхүүлэн дэмжих/
  5. Тэдний багш нарыг бэлтгэх / сэтгэлзүйн байдлын хувьд/
  6. Тэдний чадавхийг ашигла /дэлхийн хаана ч олж авсан мэргэшлийн зэргийг хүлээн зөвшөөрдөг болгож байгууллагуудыг шинэчлэх
  7.  Хүмүүнлэг, хөгжлийн тусламжийг шинэчлэх /хүмүүнлэгийн олон салбарын оролцоотой төлөвлөгөөнүүд нь боловсролын асуудлыг хамруулсан байх хэрэгтэй/ хэмээн хэллээ.

Монгол Улс боловсролын бодлого, санхүүжилтээ эргэж харах цаг болсон

 
Гэрэл зургийг MPA.mn

Нүүдэлч малчдын хүүхдүүдийн боловсролын хэрэгцээ бодит байдлын талаар “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг: Хотод нүүн ирж буй малчдын ихэнх нь хотын захаар байдаг. Харин хотын захуудад сургууль цэцэрлэггүй хороо маш олон байдаг тул хүүхдүүд нь хамрагдах боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл хөдөөнөөс чанартай боловсролын төлөө нүүж ирсэн биш боловсролгүй болоод үлддэг нөхцөл байдал үүссэн байна.

Тиймд хамгийн чухлаар яригдах асуудал бол нүүдэлчин амьдралын хэв маягт боловсролын тогтолцоог нийцүүлэх явдал чухал байна. Нүүдэлч малчдын ажлын онцлог улирлын онцлогт боловсролын асуудлыг нийцүүлж байж малчдын хүүхдүүд боловсролд хамрагдана.

Дотуур байрыг төлбөртэй болгох үеэр хүүхдээ сургахаа больж, зургаан настангуудыг нэгдүгээр ангид авдаг болоход боловсролын үнэ цэнийг хараахан ойлгохгүй эцэг эхчүүд нь хүүхдээ сургахаа болих жишээтэй. Эдгээр байдал хүртэл өөрөө нийгмийн олон асуудлыг араасаа дагуулж ирсэн. Боловсролын бодлого бусад салбаруудын бодлоготой холбоотой гэдгийг энэ удаагийн тайлан харууллаа.

Монголын боловсролын чанарын судалгааны үр дүн болон зарим хийгдсэн олон улсын судалгаанаас харахад чанарын ялгаа их гарч байна. Суманд хамгийн бага, аймагт дунд, хотод арай дээгүүр чанартай боловсролын тогтолцоо бий болчихоод байна.

Шууд хэлэхэд манай улсын боловсролын тогтолцоо “Чи сумын төвд, малчны хүүхэд болж төрсөн учраас чанар багатай боловсрол эзэмшиж байна” гээд байна.

Тэгэхээр өнөөдөр Монголын боловсролын бодлогын хамгийн том шийдэл нь яаж улсын төрийн өмчийн сургуулиудын чанарыг тэгшитгэх вэ гэдэг асуудал. Сумын сургуулиудад юу хэрэгтэй байгааг мэдэх хэрэгтэй. Суманд оюуны чадавхгүй, муу хүүхдүүд төрөөгүй. Боловсролын тэгш бус байдал бодлого, санхүүжилтийн алдаанаас үүдэлтэй. Тэр утгаараа өнөөдөр Монгол Улс боловсролын бодлого, санхүүжилтээ эргэж харах цаг болсон.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тухайлбал, Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгс багш хийсэн тойм судалгаагаараа дамжуулан Монголын боловсролын салбар тэгш бус байдлыг үүсгэж байна гэж хэлсэн. Үүний нотолгоо нь хувийн сургуулиудад нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, үдийн цайны зардлыг нь өгч байна. Энэ байдал өөрөө тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна. Өөрөөр хэлбэл Монголын хувийн сургуулиудад амьдралын бололцоотой айлын хүүхдүүд сурдаг төдийгүй нэмж санхүүжилт өгснөөр тэгш бус байдлыг үүсгэж байна.

Ялангуяа Кембрижийн гурван сургуульд ердийн ЕБС-иас 30 дахин их санхүүжилт өгдөг гэсэн тоо баримтыг БСШУЯ-наас өгсөн.

Одоо эргэж хараад чанар нь муу байгаа сургуулиуддаа санхүүжилт өгч, багшийн боловсролыг нь дээшлүүлж, аймгийн удирдлагуудыг нь ажиллуулдаг байх нэн шаардлагатай” хэмээн хэлсэн юм.