Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Амстердам хот “Улаан дэнлүүний гудамж”-аар жуулчдыг аялуулахыг хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нидерландын нийслэл Амстердам хотын захиргаа тус хотын алдартай газруудын нэг болох “Улаан дэнлүүний гудамж”-нд жуулчдыг зохион байгуулалттайгаар аялуулахыг хоригложээ.

Үүний шалтгаан нь тэнд ажилладаг биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах зорилготой гэнэ. Аялал жуулчлалын компаниуд жуулчдыг бүлэг бүлгээр нь энэ гудамжинд аялуулж, биеэ үнэлэгчдийг үзмэр болгон сонирхуулдаг нь зохисгүй хэрэг гэж үзсэн байна.

“Энд ажилладаг биеэ үнэлэгчид рүү жуулчид өлөн нүдээр харж зогсохыг бид зохимжгүй явдал гэж үзэж байна” хэмээн энэ хоригийг санаачилсан Амстердам хотын дэд дарга Удо Кок хэвлэлд ярьжээ.

Хориг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд үүнээс өмнө аялал жуулчлалын компаниуд жуулчдад санал болгодог хөтөлбөрөө өөрчилж амжих ёстой юм байна.

Амстердам бол жуулчдад үзүүлж харуулах зүйл ихтэй хот тул “Улаан дэнлүүний гудамж”-аар хийдэг аялалыг өөр хөтөлбөрөөр солих боломжтой гэж хотын эрх баригчид дүгнэжээ.

21 дүгээр зуун бол амьд хүнийг урлагийн бүтээл мэт харж, сонжиж зогсдог цаг үе биш гэж тэд мөн үзсэн байна.

2017 онд Нидерланд улсад нийт 42 сая гадаадын жуулчин ирснийг тус улсын засгийн газрын тоо баримт харуулжээ.

 

Эх сурвалж: CNN