Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ

ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:58 2019/03/26

Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1512426308887430/

18:33 2019/03/26

Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:  ҮАБЗ-ийн гурван хүн бурхан биш. Буруу зөрүү шийдвэр гарч болно. Монголын шүүх засаглал дээрээ төрийн эргэлт хийх төрийн тоглоом эхэлнэ. Үнэхээр болохгүй бүтэхгүй юм байгаа. Яагаад аюулгүй байдлын зөвлөмж гээд томоор хийсэн юм бэ? Энэ хууль тодорхой хугацаанд явна гэдгээ шийдэж үзсэн үү?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Хуулийг хэр удаан хэрэгжүүлэхээ УИХ шийднэ. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд  өөрчлөлт орохгүй.
Болж өгвөл хугацаагаа дуусгаад явбал зүгээр. Шийдэгдэхгүй байгаа зүйлсийнхээ хариуг хурдан шийдээд өгчихвөл ард түмний итгэл сэргэнэ. Мэдээж хуулийн байгууллагын 90 гаруй хувь нь сайн ажиллаж байгаа. Гэхдээ болохгүй хүмүүсээсээ ерөөсөө салахгүй байгаа. 

ҮАБЗ-г оруулсан явдал нь зөвхөн нэг хүний үзэмжээр асуудал шийдэгдэхээс сэргийлж байна.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж: Би хүнийг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой асуудлыг 2, 3 жил судалсан. Туйлын ноцтой хэлбэрээр эрүүдэн шүүсэн нь үнэн. Засгийн газрын хуралдаанаар бичлэгийг ил болгох шийдвэр гаргасан. Ард түмэнд үзүүлэх ёстой гэж бодож байна.

Би баримтгүй юм ярихгүй. Нэг биш хэд, хэдэн баримт үзэж байж үгээ гаргадаг. 2017 оны 4 сард Ерөнхий шүүгч, ТЕГ-ын дарга Гэрэл, С.Бямбацогт сайдад захидал бичиж байсан. 2005 онд Эрдэнэтийн асуудлаар Цэцийн дүгнэлт гарсан. Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэтийн асуудлыг хүчингүй болгосон. Цэцийн дүгнэлт, Үндсэн хууль хамаагүй болсон. Шаардлагатай гэж үзвэл УИХ шийдвэр гаргах эрхтэй. Дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй. Эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй. Бичлэгийг нь үзвэл тархинд чинь ойлгогдоно.

18:00 2019/03/26

С.Эрдэнэ: Энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэж харж байна

Танилцуулгын дараа Байнгын хорооны гишүүд саналаа хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Санал байна. Иргэдтэй чуулганы завсарлагаанаар уулзахад томоохон хэргүүд шийдэгдэхгүй олон жил боллоо гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа зогсонги байдалд орчихсон, хууль хяналтын байгууллага ажлаа хийж чадахгүй байна хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалтнуудыг үтэр түргэн сольж өгөөч гэж хүссэн. 

Монголын ард түмэн Монголын төрөөс эрс шийдмгий хариуцлага шаардаж байгаа. Эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол гурван хүн нэгдэж гаргадаг шийдвэр. Энэ хууль батлагдсан тохиолдолд Монгол төр эзэнтэй болно гэж харж байна. Эдгээр хуулийг яаралтай батлаад ээлжит бус чуулганыг тараах нь зүйтэй. Цагаа олсон хуулийн төсөл байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төрийн өндөр албан тушаалтан С.Зоригийн аллагыг шүүж байх явцад хүмүүсийг эрүүдэн шүүсэн нь нотлогдсон бол тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой. Үнэхээр тийм нотлох баримт бий юу?

Монгол Улсын шүүх эрх мэдлийг шүүхийн байгууллага л явуулдаг. Энэхүү өргөн барьж буй төсөл нь Үндсэн хуульд нийцэж байгаа юу?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Зоригийн хэрэг нотлогдсон эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй байна. Олон жил өнгөрөхөд ийм хэргийг шийдэж чадахгүй байгаа нь шүүхийн байгууллага ажлаа муу хийсэн нь харагдаж байна. Тийм учраас ийм шалтгаанаар ч гэсэн хариуцлага тооцох асуудал энд яригдаж байна. Хуулийн байгууллага алдаж онож болно. Түүнийг засах механизм байгаа, гэвч удирдлагууд нь үүнийг засахыг хүсэхгүй байгааг бид харж байна. Хуулийн байгууллага ямар ч мөрдлөг хийхгүй байсаар олон жил болж байна.

Энэхүү хуулийн төсөл нь үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг Хуулийн тухай хуулийн 21.6-г үндэслэн хэлж болно. Засгийн газраас тус хуулийн төслийг дэмжсэн, ямар нэгэн эсрэг саналгүй байна. Шүүгчийг томилох, чөлөөлөх асуудал Шүүхийн Ерөнхий зөвлөлөөр дамжин Ерөнхийлөгчид ирдэг. Энэ хууль ажлаа хийдэг хуулийн байгууллагатай болох хуулийн төсөл байгаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэж харж байна. УИХ өөрийн Үндсэн хуулиар олгогдсон ямар нэгэн байгууллагын зөвлөмжөөр шийдвэр гаргадаг болвол хууль тогтоох байгууллагын үндсэн үүрэг алдагдна. Өөр чиг үүрэг бүхий институцийн шийдвэрийг хүлээн авч, тусгадаг болох нь хууль тогтоох байгууллагын чиг үүрэг алдагдана гэж харж байна. Ямар асуудлыг нэн шийдвэрлэх ёстой ямарыг нь тийм бус гэж байгаа юм. Шийдэгдээгүй маш олон асуудал байна. Үүнд хариулт өгнө үү?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах асуудал байхгүй.

17:28 2019/03/26

Хууль зүйн Байнгын хороо хуралдаж байна. Байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Харин дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх юм. 

Хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж байна.