ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: ОХИД Монголын түүх, газар зүйгээс бусад хичээл дээр ХӨВГҮҮДЭЭС ИЛҮҮ байна

Ч.Болортуяа
2019 оны 3 сарын 26
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

- Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь -

Орон нутгаас Дорнод аймаг, нийслэлээс Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлт хамгийн сайн байгааг бид өмнөх нийтлэлдээ дурдсан.

ЭЕШ-ын дундаж дүнгээрээ сүүл мушгиж буй аймагт Баянхонгор, Булганыхан байгаа бол хотоос Багахангай дүүрэг байгаа юм.

Тэгвэл хүйсийн хувьд, бидэнд байгаа 2016-2018 оны ЭЕШ-ын дүнгээр охид Газар зүй, Монголын түүхээс бусад хичээл дээр хөвгүүдээс илүү оноотой байна.

iKon.mn “Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь” сэдвийн хүрээнд цуврал контентууд хүргэж байгаа билээ.

Бид энэ удаад ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын статистик мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүргэж байна.

Ингэхдээ хүйсийн харьцуулалт, орон нутаг, дүүргүүдийн дундаж дүнг 2016-2018 оны дүнгээс нэгтгэсэн бол шалгалтын ерөнхий чанарын дундаж оноог хичээл тус бүрээр нь 2012-2018 оны статистикийг нэгтгэн харууллаа.

Нэг. Дорнод, Өвөрхангай амжилтаа хадгалсаар байна

2016-2018 оны буюу гурван жилийн үзүүлэлтийг харвал Дорнод, Өвөрхангай хоёр тэргүүлэх байраа булаалдсаар өмнө, хойноо орж явааг харж болно.

Гэтэл бусад аймгийн хувьд тухайлбал, 2018 онд сүүл мушгисан Баянхонгор аймаг гэхэд 2017 онд 6-р байрт жагсаж байсан байх юм.

Өөрөөр хэлбэл дараах "график 1"-ээс харвал Дорнод, Өвөрхангай, Дархан-Уул аймгууд бусад аймгаа тогтмол тэргүүлдгээс гадна сургалтын чанар тогтвортой хадгалагддаг зүй тогтол ажиглагдаж байна. 

Харин Баянхонгор, Говьсүмбэр, Ховд, Өмнөговь аймагт боловсролын чанар уламжлагдах чанар ажиглагдсангүй, шалгалтын дүн өндөр хэлбэлзэлтэй байна. 

Мөн төгсөгчдийн ЭЕШ-ын дундаж оноогоор 21 аймагт эзлэх байраа хамгийн сайн ахиулж буй аймаг бол Хэнтий байна.

График 1, 21 аймгийн ЕБС төгсөгчдийн 2016-2018 оны ЭЕШ-ын дундаж оноог байр эзлүүлэн харвал, 

(Өмнөх жилээс ахисныг цагаанаар, буурсныг улбар шар өнгөөр үзүүлэв)

Хүснэгт 1, 2018 оны үзүүлэлтийг хүснэгтэлж харуулбал:

  Аймаг, дүүргийн нэр Нийт шалгалтын тоо Анхны онооны дундаж  Хэмжээст онооны дундаж  Байр
Аймгууд
1 Дорнод 2446 43.2 535.3 I
2 Увс 3033 42.2 520.6 II
3 Өвөрхангай 4494 40.9 520.4 III
4 Дархан-Уул 4837 40.8 516.2 IV
5 Дорноговь 2293 39.6 508.7 V
6 Ховд 3657 39.9 508.2 VI
7 Говьсүмбэр 964 39.2 505.8 VII
8 Завхан 3921 38.1 500.2 VIII
9 Говь-Алтай  2891 38.9 499.8 IX
10 Орхон 4595 37.9 499.7 X
11 Хөвсгөл 5811 37.8 498.9 XI
12 Хэнтий  2844 37.7 496 XII
13 Архангай 4498 37.8 494.7 XIII
14 Төв  3175 37 494.6 XIV
15 Дундговь 1927 37 493.6 XV
16 Сэлэнгэ 4805 37.2 492.8 XVI
17 Сүхбаатар 2220 37 492.1 XVII
18 Баян-Өлгий 2676 38.9 491.9 XVIII
19 Өмнөговь 3209 37.5 488.7 XIX
20 Булган 2412 36.1 488.1 XX
21 Баянхонгор 2868 37 487.7 XXI
Дүүргүүд
1 Сүхбаатар 10209 43.6 531.6 I
2 Баянгол 8160 42.6 526.1 II
3 Багануур 1880 40.8 516 III
4 Баянзүрх 12923 41.1 515 IV
5 Чингэлтэй 5593 39.9 505.4 V
6 Хан-Уул 5351 38.5 498.2 VI
7 Сонгинохайрхан 9216 36.1 485.3 VII
8 Налайх 1153 35.1 481.2 VIII
9 Багахангай 172 34.5 470.5 IX

"График 1, 2" болон дээрх хүснэгтээс таны хүүхэд Монгол Улсын хаана амьдарч байгаагаасаа шалтгаалан авч буй боловсрол ийм хэмжээний ялгаатай байгааг харж болно. 

Улаанбаатарын хувьд гэхэд, хамгийн сайн үзүүлэлттэй байгаа Сүхбаатар дүүрэг дэх ЕБС-ийн сургуулийг төгсөж буй хүүхдүүд Багахангай дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдээс дунджаар 60 (800 онооны харьцуулалтаар) оноогоор илүү байна. 

Мөн орон нутгийг тэргүүлж буй Дорнодын төгсөгчдийн дундаж оноо Улаанбаатарын хамгийн сайн байгаа Сүхбаатар дүүргээс дөрөв орчим оноогоор илүү сайн байгааг та харж байгаа байх. 

График 2, 2018 оны үзүүлэлтийг график болгож харвал аймаг, дүүргүүдийн ялгаа илүү тодорхой харагдах ажээ.

Хоёр. Охид Монголын түүх, Газар зүйгээс бусад хичээл дээр хөвгүүдээс илүү байна

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн шалгалтын дундаж оноог хүйсээр харьцуулж харвал сүүлийн гурван жил гэхэд охид давамгай байгааг харж болно.

Нийгэмд хөвгүүд математик, физик гэх мэт байгалийн шинжлэх ухааны хичээлээр илүү сайн, "толгойтой" гэх тогтсон ойлголт байх нь бий. Тэгвэл статистик үүнийг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, Монголын охид хөвгүүдээс 10 хичээлийн наймд нь илүү гэдгээ сүүлийн гурван жил нотолжээ (Харамсалтай нь хүйсийн хувьд харьцуулсан дата 2016 оноос өмнөх нь бидэнд одоогоор олдоогүй байна).

Хүйсийн хувьд зөрүүтэй энэ байдал улс орон болгонд өөр байгаа бөгөөд АНУ-ын SAT шалгалтын хувьд гэхэд сүүлийн 50 жил хөвгүүд охидоос давамгай байж ирснийг "график 6" харах боломжтой.

Учир шалтгааныг бид дараагийн нийтлэлээрээ судлаачдын хамт хүргэх болно.

График 3, ЭЕШ-ын дундаж оноог хүйсээр нь харьцуулбал, 2018 он

График 4, ЭЕШ-ын дундаж оноог хүйсээр нь харьцуулбал, 2017 он

График 5, ЭЕШ-ын дундаж оноог хүйсээр нь харьцуулбал, 2016 он

График 6, АНУ-ын SAT шалгалтын дундаж оноог хүйсээр харьцуулсан байдал,

 
http://www.aei.org/publication/2016-sat-test-results-confirm-pattern-thats-persisted-for-45-years-high-school-boys-are-better-at-math-than-girls/?fbclid=IwAR0a_IjTOITfY1oRxPY3IqLrQZKNVRLPPtp6VZrmlYuuY3_kf4xk1MZe-BM

 

Гурав. 2012 оноос хойш ЭЕШ –ын ерөнхий үзүүлэлт

Элсэлтийн ерөнхий шалгалтаар:

  1. Математик,
  2. Монгол хэл,
  3. Нийгмийн ухаан,
  4. Англи хэл,
  5. Орос хэл,
  6. Газар зүй,
  7. Физик,
  8. Биологи,
  9. Хими,
  10. МУ-ын түүх гэсэн 10 хичээлээр жил бүр шалгалт авч буй. Эдгээр хичээл тус бүр дээрх шалгалтын дундаж оноо сайжирч байна уу, үгүй юу гэдгийг 2012 оноос хойшх үзүүлэлтийг харьцуулан үзүүлж байна.
  • А.О.Д – гэдэг нь тухайн шалтгалтын даалгавар гүйцэтгэлийг 100 оноо гэж үзвэл түүнээс авсан үнэлгээг хэлж буй.
  • Харин Х.О.Д гэдэг нь төгсөгчийн шалгалтын оноог 800 оноотой дүйцүүлэн жагсаахыг хэлнэ.

График 7, ЭЕШ-ын дундаж оноо, хичээл тус бүрээр, 2012-2018 он,

Математик

Монгол Хэл

Нийгэм

Англи Хэл

Орос Хэл

Газарзүй

Физик

Биологи

Хими

Монголын түүх

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
45
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАРАМСАЛТАЙ
6
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
133 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.225.197] 2020/1/17
ёстой их хийчээл зүтгэл орсон, маш сайн нийтлэл болжээ, баярлалаа. Unread-ээс үсчиж яваад энд ирлээ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.44.61] 2019/4/19
уг нь эрэгтэй хүүхдээ илүү сайн дэмжиж хөрөнгө оруулах нь зүйтэй. эмэгтэй хүн хүний арганд орохдоо амархан гэдгийг дэлхийн түүх харуулсан байдаг.
0 | 6 Хариулах
Зочин [66.181.169.162] 2019/11/13
Ижилхэн хандах хэрэгтэй
0 | 0 Хариулах
зочин [122.201.22.239] 2019/4/19
Нэмж хэлхэд бид нарын ээж аав,өвөө эмээ нар маш буруу хөвгүүдээ хүмүүжүүлдэг . Айлд хөвгүүдийг өсгөлөн өсгөж багаас хар бор ажил хийлгэж . Охин хүүхдийг бүхнийг хангаж хүссэн болгоныг хангалуун өсгөдөг . Яагаад гэвэл эрэгтэй хүүхэд багаасаа хар бор ажил хийж хатуу хөчүүг үзэх хэрэгтэй гэж үздэг. Охин хүүхэд аахар шаахар багахан жижиг эд зүйлсэд татагдалгүй . Мөнгөтэй арчаатай чадалтай эрийг тоодог гэсэн тийм мааш буруу хандлагатай бид нар өсгөсөн шүү дээ . Үнэнгээ хүлээн зөвшөөр үхэр монголчуудаа . Өнөөдөр айлд охин үрээ өгөхөд эцэг, эх хүргэн хүүг маш их шаардлага тавьдаг . Онигоо ч гэхиймүү, зүйр үг ч гэхиймүү :нохой голсон хоолийг хүргэн хүүд гэж үг бий . Эртнээс монголчууд их буруу хүмүүжүүлдэг мэдэгдээд байгаа юм орчин цагт энэ хүмүүжил таарахгүй . Зүгээр 1 саахалт айлаас анзаараад үзхэд эхнэр нөхөр 2 ийн эхнэр нь санхүүг барьдаг . Эхнэрийн хамаатан садан өвдлөө,хувцас хунараар дутлаа нөхөр бол нөхөх үүрэгтэй . Нөхрийн хамаатан садан өвдлөө яахав өгж болно гэхдээ авгай үглээстэй
5 | 0 Хариулах
зочин [122.201.22.239] 2019/4/19
Монголд жендерийн асуудал маш хурцаар тавигдаж байгаагын илрэл юм. Жендерийн ойлголт тухайн улсын онцлог,зан заншилаас хамаарна. Монголчууд мань аль эртнээс эцгийн эрхт гэдэг боловч яс юман дээрээ .Эхчүүдээ ээжүүдээ эртнээс хүндэлж ирсэн ардууд. Өнгөцхөн талдаа эрчүүд гэсэн хэрнээ дотор нь ороод үзцэл эмэгтэйчүүд гэр бүлээ авж явдаг эх хүн,ээж,эмээ айлын том жижиг,ганц охин илүү их эрх эдэлдэг . Хөвгүүдийг хатуу гараар сургаж,хатуу хүнд хүчир ажил хийлгэх харинч бүр буруу гэж боддог юм . Өнөө цагт өнөө цагт хүйсийн ялгаа нээх гарахгүй байгаа эрэгтэй эмэгтэй хүний үүрэг ролл үржлийн эрхтэн системээс бусад бүх юманд эрэгтэй хүний юмыг ч хийж чадна эрэгтэй хүн ч эмэгтэй хүнийг зүйлийг ялгаагүй хийдэг батлагдаад байгаа
0 | 0 Хариулах
Зочин [111.59.124.146] 2019/4/10
maniahan bugd l shuumjildeg ard tumen oorsdoo 300k 400k tsalin avaad hunii huhed surgaj chadq bj bga heddee yadaj shuumjlehgu demjeed bagshid buruu ughiin oron oorsdiinhoo huuhdiig yadaj ajilaasaa ired neg anhaarch hicheel nomond n sanaa zowdog biluu ? oorsdoo huhde ch humuujuulj chadq bj bagshid buh buruug tohno !!! oorsdoo tsagaan ulddegee bolio !!! ali alinda l anhaarah asuudal ...
0 | 0 Хариулах
Зочин [124.158.105.18] 2019/3/28
Нөгөө 3н төрийн өндөрлөг маань манай Баянхонгорых энэ тэр яасан бэ? Ёроолд аашж байшд хэхэ
2 | 0 Хариулах
Suragch [39.153.145.50] 2019/3/27
Hedees heden onoo awsn huuhed bagsh boldog we? Ted nar ahlah surguulida yu medej ymar suuritai bolj bagshiin surguulid ordog we? Bagshin surguuliin bosgo onoo elsegchid yrn diilenhi ni ymarhu humuus bna we? Togsog garaad yag ym zaaj chadahu
0 | 0 Хариулах
Оркийн хаан [43.228.129.203] 2019/3/28
Дурын боловсролтой хүн багшийн их сургуульд орно. Санаа зоволтгүй
0 | 0 Хариулах
Suragch [39.153.145.50] 2019/3/27
Bagsh nar her chanartai weee dosh
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.214] 2019/3/27
Эндээс 2 юмыг ойлгох нь чухал байнаа. 1-т тоо бол маш чухал, амнаас ам дамжсан яриа биш тоогоор ахисан буурсныг харнаа, тэхээр бодитой ярьж бичих ийм өндөр ач холбогдолтой байх нь; 2-т Хөвгүүддээ анхаарлаа хандуулаа, хөвгүүдээ хайхрахгүй бол өсч том болоод эр хүн болох үедээ эмэгтэйчүүдээсээ дор боловсролтой болоод гологдоод эхэлж байнаа, хүйсд нь тааруулж хөвгүүдээ хөгжүүлэх цаг нь болжээ гэдгийг маш сайн ойлго, одоо байгаа эрчүүдээ муулах гэсэндээ биш цаашид үүндээ анхаарлаа хандуулах ёстойм бнаа гэдгийг л ухаар л даа
9 | 0 Хариулах
Wo [73.134.122.84] 2019/3/27
Anhnii dundaj onoo arai l muu baina aa, yadaj 60-70 ruu oruulah heregtei baina. mash olon shalgalt ogj tegeed tendeesee oldson meregjlee songood surdag bol uneheer haramsaltai dur zurag. Meregjilee songood tuuniihe tuluu hicheeluudde tovlorood yavj baigaa huuhduud mash mundag baina, daan ch diilenh ni yag unendee meregjilee yag sain shiidej songooguin ulmaas, barag buh shalgaltiig ugj, ihenhiin buudaj baigaag l uurchluh heregtei baina. Unendee bol surgaltiin system iig buhleer ni uurchluh hereggui shuude, zugeer l jijig jijig zasvar hiiged baihad bolno. Humuuse bid evtei baihdaa huchtei. Bas deer ni ene oyuutan zaluusd surah orching ni burduuleh heregtei baina aa, nomiin sanguudiig erchimteigeee barih heregtei. Hed alhaal arhidan zugaatsaj tsengeh gazruud, iim orchind ugaasaa uusah ni argagui shuudee, hotiin zohion baiguulaltiig uul ni ih zuv hiisen bol, hovsh gej uursduu l tui ch medehgui hooson tolgoinuud deeshee gargasandaa l haramsaydaa, tegeed hamtdaa uragshlay.
3 | 0 Хариулах
Гадаадад эрэгтэй оюутан [61.149.35.63] 2019/3/26
Энэ нийтлэл нь ч тэр хандлага ч тэр ерөөсөө таалагдсангүй. Яагаад ийм муухай эрчүүдээ үзэн ядах, түүн рүү чиглэсэн мэдээлэл нийтэлж нийгмээ хэрүүлээр турхирч байдаг юм бэ. Тэртэй тэргүй арчаагүй заваан бүдүүлэг гээд л ажилгүй завтай авгай нар хог нэгээрээ харааж суугаа эрчүүдийг нэмж бага насны хөвгүүд рүү нь халдах хэрэг байсан уу?. Эр хүний хажууд та нар ямар хүчгүй сул дорой болдог оо ухаараач. Яг энэ ааш зангаар нь монгол эмэгтэйчүүдийг эрэгтэй болгочихвол уур, үзэн ядалт, хорчин сэтгэлгээнээсээ болж дороо шорон дүүргэх байхдаа. За за уучлаарай завтай дээд сургууль төгссөн нэртэй мэдлэггүй арчаагүй хүүхнүүдийн нэг шиг бусдыг шүүмжилснээсээ ичив.
3 | 8 Хариулах
Гадаадын Эрэгтэй Оюутанд [66.70.178.216] 2019/3/27
Би ч бас эрэгтэй хүн. Гэхдээ энд статистик судалгаагаар, факттай харуулаад түүн дээр л дүгнэлт хийсэн байна. Нүцгэн үнэн нь ийм байхад мянга чи ингэж бичээд яах вэ дээ хүүхээ? Чиний энэ бичсэн сэтгэгдэл чинь бэлхнээ чамайг энэ статистик дунд багтахаар байгааг илэрхийлж орхив?
24 | 1 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/3/27
эрэгтэй хүн эрэгтэй хүн рүүгээ дайрах хэрэг байна уу, гадаадад байгаа болохоороо өөрөө лаг юм уу, монголын эрчүүдийг эмэгтэйчүүд нь тэгэж их үзэн ядаад байгаа юм бол байхгүй болгочихсон нь дээр юм
0 | 2 Хариулах
Зочин [91.141.3.196] 2019/3/27
tiim zuil baihgui baina, bodit baidaliig bichsen baina
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.177] 2019/3/26
ЭНЭ СТАТИСТИКТ ВИДЕО ТОГЛООМ ХОР УРШИГ ШИНГЭСЭН БАЙГАА. БИ Ч БАГА БАЙХДАА ТОГЛОДОГ Л БАЙСАН, ГЭХДЭЭ Л ОДООГИЙН ХҮҮХДҮҮД АРАЙ Л ДЭНДҮҮ ДОНТОЖ БАЙНА. МАНАЙ МОНГОЛ ЗАЛУУСЫН ӨСВӨР НАС АРАЙ Л УДААН ҮРГЭЛЖИЛДЭГ ЮМ ШИГ БАЙГААН. 25, 6ТАЙ ЗАЛУУС ОДОО БОЛТОЛ ТОГЛООМОНД ДОНТООД Л ЯВЖ БН, ХАРАМСАЛТАЙ. ЖИЧ БИ Ч ТОГЛОДОГ Л БАЙСАН, ГЭХДЭЭ ИНГЭЖ ДОНТОЖ БАЙГААГҮЙ
1 | 3 Хариулах
Зочин [223.62.202.100] 2019/3/26
ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ БАЛАЙ ОРОС ХЭЛИЙГ ЕШ ЭЭС ХАСМААР ЮМ АА! СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨС Ч ХАСАХ ХЭРЭГТЭЙ.
5 | 14 Хариулах
Зочин [91.141.3.196] 2019/3/27
буруу ярив
1 | 0 Хариулах
Оркийн хаан [43.228.129.203] 2019/3/28
Яг зөв
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.24] 2019/3/26
Нөхөөр Баянхонгорынхныг яагаад муулаад байна аа До Ерөнхийлөгч,ИХ дарга,Оджаргал,Лу Болд, сахал Эрдэнэбилэг орой дээр нь суучихсан юм биш үү
1 | 3 Хариулах
Зочин [66.181.161.38] 2019/3/26
үнэндээ энд жендер огт хамаагүй. монгол эрчүүдийн ген өөрөө бусад орны эрчүүдийнхээс гажигтай сул дорой болохоор бүх юман дээрээ муу дэлхийн сүүл мушгиад байгаа юм биш үү? бодоод үз дээ. монголоос нээлт хийсэн дэлхийн хүн байна уу? эзэлж түрэмгийлж алж хядаж хулгайлж дээрэмдэж явсан түүх л байна. тэр чинь тэгээд гендээ шингэнэ. маш залхуу. дээр нь зорилгогүй гол нь тэсвэр хатуужил тэмцэгч чанар охидынхоос муу байна. хулгай хийх гээд явсан хойгуур нь гэрээ манаж үлдээд бүр ажлаа хийдэг байсан хүүхнүүдийнх нь генд цаанаасаа гэрт орж эм гадаа гарч эр болдог тууштай хөдөлмөрч тэсвэр хатуужил байгаад байна. одоо хүчээр ч болтугай дарамтлаад ч хамаагүй хөвгүүдээрээ ажил хичээл хийлгэж сурга.
8 | 16 Хариулах
Зочин [139.5.217.215] 2019/3/26
Хэхэ магадгүй л юм хүүхэд ер нь юу харж сонсож өснө тэгж л хүмүүжнэ дээ.
1 | 0 Хариулах
зочин [182.160.36.24] 2019/3/26
чи ер нь ном уншаа, наад тархи чинь хамуурчихаж, үндэслэлтэй нотолгоотой ярь, харж байгаа зүйлээрээ бүү сэтгэ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.122] 2019/3/26
чи өөртөө л наад үгээ хэл. хоосон хараалаар тархи нь дүүрцэн монгол генийн гажуудалтай эрэгчингийн сонгодог жишээ нь чи. үндэслэл баримт нотолгоо нь бэлэн байна. толинд очоод хүн гэж хэлэхэд ч хэцүү амьтан болох өөрийгөө сайн хар. харахаасаа өмнө валидолоо давхарлаж уугаад халбагаа долоохоо мартав.
1 | 6 Хариулах
zochind [202.126.89.219] 2019/3/26
haha chamtai yum yarih ch arag alga zugeer medrel muutai deerelhuulser bgad uzen ydaltaar duursen gunigt amidralin tod jishee bn hahaha
1 | 0 Хариулах
Зочинд [66.70.178.216] 2019/3/27
Яаая түлээ түлээ хаха
0 | 0 Хариулах
Зочин [78.180.84.214] 2019/3/27
Чин үнэнээр хэлээч Монгол эмэгтэйчүүд ямар нээлт хийчэжд эрчүүдээ муулж байгаа бол өөрийгөө ч бас цаагуураа муулж байна. Чи Монгол аавын хүүхэд гэдэгээ бүү март. Нээлт гэвэл Монгол эрдэмтэн залуу шохойноос алмас эрдэнэ гаргаж авчихаад байхад юу ярина вэ? Бодвол чи эмэгтэй л байх чи сайн сайхан явж болно гэхдээ төрөхдөө ийм төрөөгүй л байх эцэг чинь чиний төлөө борив бохис хийлгүй зүтгэж мэдлэг боловсролтой болгосон биздээ. Дараагийн зүйл нийгэм байдал эрчүүдэд нөлөөлсөн яаж гэвэл айл өрхүүд охин хүүхдээ хүний гар харахгүй өөрийгөө аваад явчих сайн болоосой гээд боловсролд нь анхаарсан боловч хөвгүүдээ мартсан эрэгтэй хүүхэд амиа аргалаад аваад явчихна гээд. Тэр тэр хаягдсан жаалууд алдах нь алдаад явж байна харин чи аавгүй юм шиг л эр хүнийг муулж байна??
1 | 0 Хариулах
Зочин [69.138.212.141] 2019/3/27
Zuv, bux eregtei xuuxduudiig tseregt yavuulj xatuujuulax ni sain baix
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.38] 2019/3/26
Охин хүүхэд угаасаа хэлүүлэлтгүй өөрөө хичээл номоо хийгээд явчихдаг шд. Эрэгтэй хүүхдийг хичнээн хий гэж үглээд нэмэргүй нэг мэдэхэд гараад алга болсон байдаг. Энэ юуны учир вэ? мэдэх хүн байна уу? :joy:
1 | 1 Хариулах
зочин [182.160.36.24] 2019/3/26
байгалиасаа ингэж заяагдсан байдаг юм, ганцхан хүүхэд биш, эрэгтэй хүүхэд болгон тийм, үүнийг чи яаж ч чадахгүй, хэрвээ шалтгааныг нь олмоор байвал хүний хувьсан хөгжлийн талаар ном унш
0 | 4 Хариулах
Зочин [66.181.161.122] 2019/3/26
битгий худлаа бур.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.127] 2019/3/26
Сайхан мэдээ байна. Сэтгэл гаргаж сайн бэлдсэн байна шүү. Баярлалаа. Айкон
4 | 0 Хариулах
Миний л бодол [75.157.123.249] 2019/4/14
Бас бодууштай баталгаатай мэдээлэл байна. Гэхдээ нарийн судлаад олон улсын жишээнээс харвал ЭР ДОРОЙТСОН ГАЗАР УЛС ХӨГЖДӨГГҮЙ гэдэг асуудал яригддаг. Барууны сэтгэлгээ өөрөө биднээс түрүүлж явааг хэн ч мэднэ. Бидний Монголчууд түүхэн хурцадмал үед сэтгэлгээгээ боолгуулж буруу номд баригдсан удаатай. Цөөхүүлээ учир бараг л хамаг сайн эрчүүд нь дайн, бослого, хэлмэгдүүлэлт, аллага гэх мэтэд амь үрэгдсэн. Нийгмийн элитүүдээ алдсан нь тун харамсалтай. Эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүй бүгдийг л анхаарч өсгөх хэрэгтэй. ЭЕШ-ийн оноо тааруухан ч гэр орноо авч явдаг хичээж буй хүүхдүүд ч бас бий. Өндөр оноотой ч амьдралын ухаангүй бол бас хэцүү. Боловсрол гэдэг нь зөвхөн сургуулиар тодорхойлогдохгүй. Гэр бүлийн хүмүүжил өссөн орчин боловсролын нэг чухал хэсэг юм шүү!
1 | 0 Хариулах
Зочин [112.72.11.116] 2019/3/26
Их сургуульд ч бас ялгаагүй дээ. Хэн хичээл тасалж байна? Хэн даалгавараа хийхгүй байна? Хэн муу авч байна? Хэн сургуулиа хаяж байна? Ихэнх нь л эрэгтэй оюутнууд байх жишээтэй. За тэгээд, монголд арын хаалга, танил тал, бэл бэнчин байхгүй бол мэрийж сурсан сураагүй ялгаа байхгүй л дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.61] 2019/3/26
yalgaatai bailgui yahavde. munjguruuruu sain yawj bgaa zaluuchuud uchnuun bshd
0 | 0 Хариулах
Зочин [49.0.212.235] 2019/3/26
хөвгүүдэд хатуу гар хэрэгтэй гэсэн хүмүүс л байхийн. тэгээд яахийн бөөн хүчирхийлэгчид бий болно шт ирээдүйд! хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ! одоо бол хүүхнүүд нь хүртэл нэл хүчирхийлэгчид. биеэр биш ч үг хэлээрээ, үйлдлээрээ дан хүчирхийлэгчид!
6 | 0 Хариулах
Зочин [66.181.178.61] 2019/3/26
bagshaasaa gants 2 alganii amt awlaa geed huchirhiilegch boldoggumaa
1 | 2 Хариулах
Зочин [202.21.118.174] 2019/3/26
Эрэгтэй хүүхдэд аавын хатуу гар заавал хэрэгтэй. Айж ичих юмгүй хүмүүс хэцүү шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.118.174] 2019/3/26
Монголчууд эрэгтэй хүүхэддээ үүрэгхариуцлагыг нь ухамсруулан хүмүүжүүлж чадахгүй байна. Хүүхдийнхээ асуудалд оролцдоггүй, биеэ дааж амьдрахад сургаж байна гээд зөнд нь орхидог. Тэгээд нөгөөх нь өөрөөсөө өөр хүнийг бодох, хатуу хүтүүг давах, үүрэг хариуцлагаа ухамсарлах чадваргүй болж өсдөг. Ийм хүн чинь амьдрал зохиосон нэр хүлээвч амьдралаа аваад явж чадахгүй тул эхнэр хүүхдээ орхих замыг сонгодог. ийм л дүр зураг нийтлэг байна.
13 | 0 Хариулах
Зочин [202.21.118.174] 2019/3/26
Тэгэнгүүтээ бараг бүх дарга нар нь эрчүүд ч байх шиг тээ
12 | 1 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/3/26
чамайг чадлаараа гараад ирэхийг чинь хэн ч хориогүй, харин ч хүчээр дэмжиж байгаа шүү
0 | 0 Хариулах
80 heden on [202.179.26.234] 2019/3/26
Huvguud yahvee Gol emegteichuuded hetsuu shdee neg huntei suudag nuguu hun ni golno sain medlegtei bh heregtei erchuud yahvee huluu olood yavchihna gachgar ch hamaagui hiiheed
0 | 4 Хариулах
Zochin [202.120.235.25] 2019/3/26
Монгол эрчүүдийн дийлэнх нь сагсуу, хүмүүжилгүй, арчаагүй, хэнэггүй байдаг нь аргагүй ч юм байна Гадаадад бол эрэгтэй хүн гэр бүлээ тэжээх үүрэгтэй гэдгээ сайн мэддэг тул өсвөр наснаасаа хичээж мэрийдэг. Солонгос, хятад залуучуудыг хараарай. Солонгост номын санд 80 хувь нь эрэгтэйчүүд сууж байдаг. Америк залуучууд ч гэсэн дунд болон их сургуульд хичээлдээ охидуудаас илүү байдаг шүү.
7 | 3 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/3/26
наадахыг чинь төлөвшүүлдэг зүйлийг гэр бүлийн хүмүүжил гэдэг юм малаа
4 | 2 Хариулах
Зочин [64.119.20.41] 2019/3/27
эцгийн эрхт ёсны уламжлалтай улс орнуудын эрчүүд гэр бүлээ тэжээх чадвартай байдгийн
0 | 0 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/3/26
КОМЕНТУУДЫГ ХАРАХАД МОНГОЛД ОХИД НЬ ТЭНГЭРИЙН ДАГИНУУД ТӨРДӨГ ЮМ БАЙНА, ТӨРӨНГҮҮТЭЭ ШУУД Л ЮУ ХИЙХЭЭ МЭДЭЭД Л БИ ИЙШЭЭ, ТИЙШЭЭ ЯВНА ГЭДЭГ ЮМ БАЙНА, ТЭГЭЭД ШУУД СУРГУУЛЬД ОРООД БОЛОВСРОЛТОЙ БОЛООД ЯВДАГ ЮМ БАЙНА, ХАРИН ХӨВГҮҮД НЬ АРЧААГҮЙ ТӨРДӨГ ЮМ БАЙНА, ТӨРӨНГҮҮТЭЭ ЮУ ХИЙХЭЭ Ч МЭДЭХГҮЙ ШУУД Л ТАРХИНД НЬ БАРАГ АРХИ БОДОГДООД БАЙДАГ БОЛОЛТОЙ, ТЭГЭЭД ХИЙХ ЮМГҮЙ ПС-Д ДОНТООД Л ЯВДАГ, АРЧААГҮЙ ТӨРЧИХСӨН ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ ШД, ҮҮНИЙГ ХҮЙСЭЭР ЯЛГАВАРЛАХ ҮЗЭЛ ГЭДЭГ ЮМ
14 | 0 Хариулах
МОНГОЛ бол СПАРТ УЛС [64.119.20.41] 2019/3/26
МОНГОЛ УЛСын нийгэмийн тогтолцоо өөр гэдгийг харуулж байгаа юм Дэлхийн орнууд эцгийн эрхт ёсны уламжлалтай байхад МОНГОЛ УЛС эхийн эрхт ёсны уламжлалтай. МОНГОЛ УЛС бараг л СПАРТ УЛС ШИГ хөвгүүдээ үеийн үед харгис хандаж ирсэн Үр дүнд шалгарсан цөөхөн эрчүүд МОНГОЛ УЛС ыг авч явдгийн Гологдсон ихэнх эрчүүдээс тал нь мөрөөрөө ядуу амьдарч цөөхөн нь уудаг зарим нь бутач хүүхэд үржүүлдэг зарим нь мөрийтэй тоглож зарим нь зодолдож үлдсэн нь бие биенээ алаад дуусдагийн Охин хүн биш үздэг Афганистан Энэтхэгт Жендер ярьж болох юмыг эхийн эрхт ёсны уламжлалтай МОНГОЛ УЛСад Жендер сурталчилдаг шал утгагүй байдаг шүү
5 | 3 Хариулах
Zochin [202.120.235.25] 2019/3/26
Юун тэнэг юм яриад байгаа үхэр вэ. Хөвгүүд хичээлээ хийдэггүй л гэж байна.
3 | 3 Хариулах
Зочин [64.119.20.41] 2019/3/26
Хичээл хамаагүй Чи ааваасаа,ахаасаа эрчүүдийн ертөнцөд яаж өнгөрүүлсэнээ асуугаач Чамд хэзээ ч хэлэхгүй
1 | 0 Хариулах
Зочин [182.160.37.47] 2019/3/26
huvguudee anhaaraachee erchuudee bitii orhiduulaachee , ene arai dendej baina shdee huvguudiig zundun orhij erchuudiig niigmees haassan orchin ue denduu gej heleed ch halgalaad ch nemergui baina araichdee erchuud huvguud ruu chiglsen bodlogo baihgui baina shdeeeeeee booj uhmeer
2 | 0 Хариулах
Зочин [202.21.106.156] 2019/3/26
Tun muu medee bna. ene orniig chini erchuud ni l avch yavah uchirtai.
3 | 1 Хариулах
Иргэн [77.111.245.16] 2019/3/26
Гэр бүлийн суурь хүмүүжил, Багш нарын сурагчиддаа хандах харилцаа, бас найз нараас нь шалтгаалдаг л даа. Томчуудын үзэл бодол зөв байж хүүхдүүддээ зөв үлгэрлэж зөв харилцаж байж хүмүүжил тогтоно. Тэгсний дараагаар сая нэг сурлага сайтай сурагч оюутан, ажил амьдралдаа алдах нь бага онох нь их сэтгэл хангалуун амьдрал бий болох байх даа.
0 | 1 Хариулах
Зочин [210.73.59.100] 2019/3/26
СУУРЬ ШИНЖЛЭХ УХААН МАТЬ, ФИЗ, ХИМИ, БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ ИЛҮҮ ХЯЛБАРШУУЛСАН, АМЬДРАЛД ОЙР БАЙДЛААР, ХҮҮХДҮҮДИЙН ЭЗЭМШИХ МЭРГЭЖИЛҮҮДТЭЙ УЯЛДУУЛСАН БАЙДЛААР ЗААХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ОДООНЫ АГУУЛГА УЙТГАРТАЙ, АЧ ХОЛБОГДОЛГҮЙ, ШУУД САРЫН ДАРАА МАРТАГДАХААР ТИЙМ Л БАЙГАА Ш ДЭЭ.
8 | 0 Хариулах
Зочин [203.120.24.187] 2019/3/26
агуулга дээр өөрчлөлт хийгээд хэрэггүй академик мэдлэг олгох нь чухал бөгөөд гарцаагүй. харин заах арга дээр бол өөр арга хэрэглэж болно. асуудлаа ялгаж сэтгэгдэл бичнэ үү
4 | 0 Хариулах
Jaka [66.181.161.52] 2019/3/27
unen shuu sanal niilj bn
0 | 0 Хариулах
Zochin [202.120.235.25] 2019/3/26
Дорнодынхон угаасаа их хотожсон хүмүүс, хүүхдүүд нь их мэрийлттэй чадварлаг байдаг. Баруун аймгийнхан, ялангуяа Увс, Баянхонгорынхон бол бөөн арын хаалгаар их сургуульд тэнцсэн хүүхдүүд. Үнэн шүү
6 | 5 Хариулах
Зочин [124.158.107.35] 2019/3/26
Хуцдын Увс Улсдаа 3т жагсаж бна даа. Баянхонгор харин сүүл мушгиж байна. Зөв онилж муулалдаа.
6 | 0 Хариулах
Zochin [202.120.235.25] 2019/3/26
Хэлэх юмаа соёлтойгоор хэл увсын оркоо. Хуцдын гэж хотынхон ярьдаггүй юм. Дээрхийг харж бичээгүй. Өөрийнхөө ажигласан зүйлсийг бодож бичсэн.
1 | 3 Хариулах
Zochin [202.120.235.25] 2019/3/26
УБ-ын Сүхбаатар дүүргийнхнээс 0.4 онооны ард байна. Үнэн тасаржээ
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.239] 2019/3/26
Өнөө үэд монголын гэр бүлүүд эрэгтэй хүүхдүүдээ хүмүүжүүлж чадахгүй байна шүү дээ. Эрэгтэй хүүхдэд эцэг нь илүү нөлөөлдөг гэдгийг бүгд мэддэг мөртлөө нидэр дээрээ эцгүүд хүүхдүүдээ хаяад явчихаж байна. Гэр бүл салалтын саарал сүүдэр хөвгүүдэд илүү тусаж тэднийг цаашид амьдралдаа идэвхгүй сул дорой болоход хүргэж байна. Энэ манай улсын эмгэнэл. Гэр бүлийн ёс суртахуун унаж зөв дадал хэвшилд хүүхдүүдээ сургах байдал бараг огтоос үгүй болсон. Соц үэс албаар үгүй болгосон одоо ч энэ нь үргэлжилсээр. Нийгмиын чиг хандлага өөрчлөгдөж эцэг эхчүүд гэр бүлдээ илүү их цагийг зарцуулдаг болвол хөвгүүдийн сурлагза хүмүүжил төлөвшил аяндаа дээшилнэ. Одоогийн нөхцөл бхйдалд бол охидууд илүү хичээнгүй дуулгавартай болохоор илүү сайн сурч баыгаа юм.
4 | 1 Хариулах
Зочин [203.217.138.1] 2019/3/26
ийм мунхаг аав ээж нар яаж үр хүүхдээ хүмүүжүүлж сайнаар нөлөөлж чадах вэ дээ
1 | 0 Хариулах
Guest [202.126.89.184] 2019/3/26
Er n mgl erchuud mgl emegteichuuddee gologdoj ehelj bga n unen shde. Bolovsrol, eruul mend, es zui, humuujil gd bugd dogoldoltoi, dutmag. Ajil hiidguud n ajlaar turii barij ger bul ur huuheddee tui ch anhaaral tavihgui. Ajil hiidegguinuud n uuj ideed oldohgui. Iim bhaar chin mgl emegteichuud gadaad huntei suuh n argaguishde
3 | 5 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/3/26
ТЭР ГОЛОГДСОН ЭРЧҮҮД ЧИНЬ ТӨРӨХДӨӨ ГОЛОГДСОН БАЙСАН ЮМ УУ, АДИЛХАН Л ХҮҮХЭД БОЛООД ТӨРСӨН ШД, ЧИ САЙНДАА БОЛОВСРОЛ ЭЗЭМШЭЭД ЯВЖ БАЙГАА ЮМ УУ, ААВ, ЭЭЖ ЧИНЬ ТУСАЛЖ ДЭМЖЭЭ БИЗ ДЭЭ, ТӨРӨНГҮҮТЭЭ ЛАГ УХААНТАЙ БОЛЧИХСОН ЮМ ШИГ УСАН ТЭНЭГ ШУЛАМНУУД ИХ БОЛЖЭЭ
4 | 0 Хариулах
Зочин [106.133.54.169] 2019/3/26
Өмнө цохиж зодоод болгодог байж одоо харин шинэ л зүйл оролдож энэ хэдэн у хромсом доо юм заахгүй боо
0 | 0 Хариулах
Зочин [202.21.119.250] 2019/3/26
Боловсролын системээ өөрчлөх хэрэгтэй. Хичээлүүд арай л дэндүү хоцрогдсон уйтгартай!!! Хүүхдүүдийн анхаарал сонирхлыг татах, хичээлдээ хүсэл сонирхолтой болгоход анхаарвал их л зүгээр дээ!!!
5 | 0 Хариулах
Зочин [64.119.19.6] 2019/3/26
Увсынхан номер 1 байх ёстой. Дорнодынхноос сурлагаараа илүү гарах хэрэгтэй байна. Гэхдээ улс төр, бизнес, түүхэнд оруулсан хувь нэмэр гээд бүх юмаараа манай увсынхан дорнодоос илүү л дээ
2 | 35 Хариулах
Зочин [203.104.11.22] 2019/3/26
ork hunii setgelgee...
13 | 0 Хариулах
Зочин [202.126.89.36] 2019/3/26
Нутаг усаараа хуваагдахаа л болимоор юм байгаа юм шд
2 | 1 Хариулах
Зочин [203.104.11.22] 2019/3/26
mongolchuudiin setgelgee ni hunees iluu garah
5 | 0 Хариулах
Зочин [203.104.11.22] 2019/3/26
gadaaduudiin setgelgee ni buh hun tegsh erhtei
0 | 0 Хариулах
Guest [202.126.89.184] 2019/3/26
Mongol gsn dalbaan dor bugd amidarch baij uvs hun ntr gj soliorhoo l bolichih tiim l surhii yum bol uvs uls baiguulaad tusdaa salaad yavtsgaaldaa
0 | 0 Хариулах
Zochin [202.120.235.25] 2019/3/26
Увсын улаан хацууртууд аймар муухай хувиа хичээсэн, дээр нь жалга довоороо хуваагддаг, аймшгийн амжиргаатай, бас бөөн танил тал, ах дүүсээрээ асуудал шийддэг хөдөөний оркууд шүү
6 | 1 Хариулах
uvs ner barisan [202.21.112.37] 2019/3/26
bitii nutag us barij hun amitnii uur hurgej bhaa bolimoor yum
0 | 0 Хариулах
Зз [146.185.143.96] 2019/3/26
Увсынхан дандаа жалга довны үзэл гарганаа, та нар эсвэл тусдаа улс юмуу,,,
1 | 1 Хариулах
Зочин [124.158.107.35] 2019/3/26
Энэ увсын хүн лав бичээгүй бх. Атаархсан нэгэн гэдэг нь тодорхой л бна даа. Хооронд нь яс хаях хэлбэр гэхиймүүдаа
1 | 0 Хариулах
Зочин [192.82.65.146] 2019/3/26
Harin tiin, albaar dund ni hagalah gesen yumand avtaad hereldeed baihiimaa :-))
0 | 0 Хариулах
Хуц [202.179.31.55] 2019/3/26
Жалга дов ярьсан хар шаар вэ чи, Бүгдээрээ адилхан монгол хүмүүс биш үү?
2 | 0 Хариулах
Увсын оршин суугч [61.149.35.63] 2019/3/26
Энэ ийм хэрүүлийн постыг увсыг үзэн ядагчид өөрсдөө бичдэг юм байна оо. Хараад байхад увсад ингэж хотыхон өөрсдийг нь үзэн яддаг гэж нээх мэддгүй шдээ. Ороод ирэнгүүт юу вэ баахан ад үзсэн амьтад сууж байхаар чинь монгол хүн шдээ дургүй хүндээ дургүй л болно. Ингэж жалга довыг хотын соёлыг түгээх залуус өөрсдөө гаргаад байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.167] 2019/4/9
Увсынхан өмхий санаатай болохоор зарим талдаа арай илүү явдаг байх
0 | 0 Хариулах
Эрэгтэй хүн [202.21.119.250] 2019/3/26
Хөвгүүдэд дутуу боломж олгосон гэж битгий тэгж худлаа шааж байлдаа. Харин ч амьдрал дээр, ажил дээр үргэлж л эрчүүдэд эмэгтэйчүүдээс илүү боломж байдаг. Эрчүүд бид зүгээр л (нийтлэг чанар шүү) эмэгтэйчүүдийг бодвол тууштай бус заримдаа залхуу хойрго, элдэв бусын дэмий зүйл, зугаа цэнгэлд сэтгэл санаа нь яваад байдаг тал байдаг шүү. Жич: Би эрэгтэй хүн.
26 | 3 Хариулах
Зочин [66.181.167.143] 2019/3/26
Заасс чи хөдөө очоод үз айн. Үеийн охидууд нь сургууль соёл гээд хот явчихсан, хэдэн биллиард тоглосон л залуучууд байгаа. Наанаа юу хийж байгаа юм гэхээр аав ээж малаа малла гээд үлдээчихсэн юм гэдгийн. 12 настай хүүхдүүдэд эцэг эх нь тэгэж хэлвэл дутуу боломж л олгосон гэхээс өөр юу гэдгийн? Өөрсдөө хичээсэнгүй гэх үү?
4 | 3 Хариулах
Эрэгтэй Хүн [202.21.119.250] 2019/3/26
Энэ статистик дээр үндэслэж ярьж байна. Энэ статистикт хамрагдсан эрэгтэй хүүхдүүд мэдээж мал маллаагүй сургуульд сурсан хүүхдүүд л биздэ. Тэгээд охидуудаас сурлагаар муу байна гэхээр нь ингэж бичиж байна.
1 | 0 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/3/26
ЭРЭГТЭЙ ХҮН ГЭЖ БИЧЭЭД ХУЦАХАА БОЛИОЧ ШУЛМАСАА, ЧИНИЙ ЁС ЗҮЙ ЧИНЬ ОЙ ГУТМААР БАЙНА
1 | 1 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/3/26
"ЭРЭГТЭЙ ХҮНД" ХЭЛЭХЭД, ЧИ БАГАДАА [хориотой үг] БОЛООД ТӨРСӨН ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ХАРСАН ЮМ УУ, ЭМЭГТЭЙ ХҮҮХДИЙН АДИЛ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ТЭГЭЖ ТӨРДӨГ ЮМ
0 | 1 Хариулах
Эрэгтэй Хүн [202.21.119.250] 2019/3/26
Юу ч яриад байгаанбдэ. Би эрэгтэй юм чин эрэгтэй хүн байна л гэнэ шт. С да эр эмээрээ талцаж хуваагдаад алалцаад байгааму хаашаан. Эсвэл чи ижил хүйстнээ сонирхдог с да юм уу? Хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй гдг шүү. Аль алиныг нь л багаас нь сайн хүн болгож хүмүүжүүлэх ёстойн бус уу? Чи харин битгий үржээрэй!!! Насны хэрэглээний бэлгэвч үнэгүй өгье.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.150] 2019/3/26
Доор бичсэнгийг харахад л хөвгүүд нь яагаад явахгүй байгаа нь илт байна шүү дээ. Хөвгүүд өөрсдөө хичээх хэрэгтэй байна гэхийн оронд эрчүүдэд үнэгүй боловсрол олго, эмэгтэйчүүд жендер яриад биднийг муу сурлагатай болгоод байна гэж бичсэн байх юм. Тэгээд яах юм? Охидуудаа бүүр муу сурлагатай болгож, сурах эрхийг нь хааж байж та нарыг илүү харагдуулах юм уу? Өөрсдөө хийгээд хичээгээд мундаг больё гэж яагаад бодохгүй байгаа юм? Ийм эцгүүдтэй хөвгүүд арчаагүй болохоос яах юм. Дайчин, хариуцлагатай дэлгэр өгөөмөр, амьдралын төлөө зүтгэх сэтгэлтэй Монгол эрчүүд хааччихав аа?
15 | 2 Хариулах
Эрэгтэй Хүн [202.21.119.250] 2019/3/26
Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай амьдралд хэн хөдөлмөрлөсөн нь хэн зүтгэсэн нь амжилтанд хүрнэ шүү. Үхсэн юун тэр тэнгэр заяат эрчүүд. Тэнгэр заяа гэж юу байдгийн? Бүгд бөө юмуу хаашаан. Тэрүүгээр ер нь ядгийн. Хичээл зүтгэл, хөдөлмөр хүн бүрт үр өгөөжөө тэгш хүртээнэ шүү. Жич: Би эрэгтэй хүн.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.167.143] 2019/3/26
Юм ойлго. Хөвгүүдийг улайм цайм алагчилж үздэг шдээ. Хөдөөний хүү охин 2-той малчин бол охиндоо л боловсрол олгохыг бодно. Хүү бол яаж ийж байгаад малаа маллаад явчихна гэж бодно. Ийм малчин улс оронд хэдэн 100 мянга байгаа. Энэ үзэгдэл малчин гэхгүй айл болгонд л болдог. Энэ нэг юм эр юм чинь өөрөө учраа олчихно, муу охиноо л боловсролтой болгочихвол болоо гэдэг. Энийг цэвэр хүйсээр ялгаварлах гэдэг юм уг нь. Даанч манай феминази нар ойлгохгүй.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.22.134] 2019/3/26
Би малчин болмооргүй байна хот руу явж эрдэм номын мөр хөөмөөр байна гэж хэлэхэд эцэг эх нь үгүй чи заавал малчин болох ёстой гэж хорьж хүлэхгүй нь ойлгомжтой. Даанч энд ирсэн хэд нь архидаж, тамхидаад эцэг эхийнхээ мөнгөөр шоудаад, төгссөн сургууль ч байхгүй, эзэмшсэн мэргэжил ч үгүй гудамжны архичин болоод дуусч байгаа юм даа. Охидууд айхтар багаасаа ухаан суусан байдаг гэж ярьдаг гэвч үнэндээ охидыг багаас нь охин хүүхдэд ингэж ч болохгй тэгж ч болохгүй гэж юм болгоныг нь хорьж цагдаж байдаг. Харин хөвгүүдийг зөнд нь орхиод эзэнгүй мал шиг л болж өсдөг. Тийм болохоор эрэгтэй эмэгтэй хүүхэддээ адил хандаж, тэгш боломжийг олгож байхыг хичээ.
5 | 1 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/3/26
чи ухаан ороогүй жоохон хүүхэнд, хүү, охин байх нь хамаагүй, би малчин болмооргүй байна гэж өөрөө хэлэх ухаан байна гэж бодож байна уу, шийдвэр гаргах хэмжээний насанд хүрсэн байна гэж бодож байна уу, боловсрол багаас эхэлдэг юм аа, малаа, ийм дүүрчихсэн усан тэнэгийн хүүхэд нь хүртэл яаж явах бол оо, үнэхээр гамшиг
2 | 1 Хариулах
Зочин [139.5.217.215] 2019/3/26
202.21.127.166 Юу солиороод байгаа галзуу вэ чи. Эрэгтэй ч бай эмэгтэй ч насанд хүрсний эцэст өөрөө өөрийнхөө төлөө шийдвэр гаргаад сурах нь сураад малаа маллах нь маллаад яваач гэж байна. Эрэгтэй хүүхэд нь малчин болж хоцордог гэж гоншигоноод байх юм. Ухааных нь цар хүрээ хүрэх газар руугаа л яв гэж байна. Мөн эрэгтэй хүүхдийг битгий мал шигээ өсгөөд бай дураар нь тавьж дунд чөмгөөр нь жиргүүлчихээд эцэс сүүлд нь өөрсдөө хар гайгаа үүрч урьд насандаа ямар үйл лайгаа хийсэн юм бол оо гэж толгойгоо гашилгаж сууна
0 | 1 Хариулах
Зочин [139.5.217.215] 2019/3/26
202.21.127.166 Битгий үржиж дэлхийд гай болоорой доо чам мэтэд дэлхий хүндэднэ. Үргүй төмсөг минь
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/3/26
ene yahavee tsaana chin bayan-ulgiin hasaguud bur mongol hel gej barag medehee bailaa buh alban hereguud bugd hasag hel deer yavagdaj baina uun deer zasag anhaarah yostoi
3 | 1 Хариулах
Zochin [202.126.89.184] 2019/3/26
Hasag, kazah, uvs gj yalgavarlahaa l bolichoochee. Buur neg dundad zuuniin ueiin setgehuitei. Adilhan mgl uls baij yagad evtei baij boldogguinbe. Ta nar shg hugiin yumnuudas bolj bid hugjihgui b.a
0 | 0 Хариулах
Зочин [103.87.255.42] 2019/3/26
Хүү охин хоёртой аав хүний хувьд надад бол охидууд хөвгүүдээсээ илүү байна уу, хөвгүүд охидоосоо илүү байна уу гэдэг нээх чухал биш. Харин нийт ерөнхий боловсролын түвшин буурч байгаа л их эмзэглэх асуудал санагддаг даа
7 | 1 Хариулах
Зочин [182.62.30.18] 2019/3/26
guie chmad mdegdehgui baij bolno. gol ni huvguud haa saigui orhigdood hayagdaad bn.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.167.143] 2019/3/26
Статистик өөр юм хэлдэг юмаа. Хөдөө байгаа малчин залуу бол охиноо хот руу явуулаад, хүүгээрээ малаа маллуулдаг юм. Үр дүн нь өнөөгийн байдал.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.113] 2019/3/26
Монголын эхнэр хүүхдүүдиин хииж буй ажил шүү дээ? Авгай нараа толгой дээрээ залсны гай нь монголд ямар үршиг болж бна ! Охидоо сайн эх сайн эхнэр болгох нь чухал болохоос юу үгүй ангалзсан авгай нар болгосон том тэнэглэл ! Том том яриад л брэнд өмсөөд нөхрөөсөө салаад л гадаад өвгөд дагуулчихаад л өнөөгиин монголын гамшиг л даа?
7 | 18 Хариулах
Зочин [66.181.184.236] 2019/3/26
Chinii l ehner chin tiim bgaad chamaig haysan ym bgaaz. Lol
2 | 2 Хариулах
Айдас Хүйдэс!!! [202.21.119.250] 2019/3/26
Үнэхээр ийм хүй нэгдлийн үеийн сэтгэхүйтэй хүн бодит амьдрал дээр үнэхээр байдаг гэж төсөөлсөнгүй!!! Юу ч гэмээр юм б дээ. Жич: Би эрэгтэй хүн.
11 | 1 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/3/26
би эмэгтэй хүн байна, гэхдээ байгаль эр хүн, эм хүнийг яаж бүтээсэн тэр хэвээрээ л байгаа, эрэгтэй, эмэгтэй хүний тархи ижил ажилдаггүй л байх шүү, эр хүн өөрийн зүйлд зохицож, эмэгтэй хүн ч гэсэн өөрийн зүйлд зохицож явдаг юм, чи орчин үеийн боллоо гээд байгаль чамайг дагаад өөрчлөгдөхгүй
0 | 0 Хариулах
Guest [202.126.89.184] 2019/3/26
Pouhahahha
0 | 0 Хариулах
Болдоо [202.21.127.164] 2019/3/26
Хөвгүүд газар зүй, түүхд их сонирхолтой байдаг нь угаасаа жам л даа. Эрэгтэй хүний тархи нь юмыг их өргөн хүрээгээр сэтгэдэг онцлогтой юм шиг байгаам.
1 | 5 Хариулах
Зочин [66.181.184.236] 2019/3/26
Haha hudlaa shaagaad
3 | 0 Хариулах
Зочин [182.135.30.165] 2019/3/26
солиороол ккк
0 | 0 Хариулах
Зочин [180.214.30.199] 2019/3/26
гэж том том яриад л муу аваад явдгаа болино уу баярлалаа
16 | 0 Хариулах
Зочин [124.158.73.28] 2019/3/26
Газарзүй, Түүх хоёр чинь хүний амьдралын хамгийн чухал хичээлүүд байхгүй юу ккк
2 | 3 Хариулах
Зочин [66.181.178.61] 2019/3/26
Тоо физикт охидуудаас муу байх ёсгїй дээ. РС нь л ихдээд байгаа байх даа. Эрэгтэй хїїхдїїдийг жаахан хатуу гараар їзэхэд буруудахгїй л гэж боддог.
2 | 4 Хариулах
Зочин [203.104.11.22] 2019/3/26
dota pubg fortnite
0 | 0 Хариулах
Зочин [103.14.36.18] 2019/3/26
Их дээд боловсролыг үнэгүй олгодог болоё. САнхүүгийн хувьд зохицуулахад асуудалтай гэвээс ядахдаа хөвгүүд, эрчүүдэд үнэгүй боловсрол олгоё.
4 | 3 Хариулах
Зочин [103.194.176.115] 2019/3/26
Дорнод аймагт хэдэн сайн багш байгаа юм бн даа
5 | 0 Хариулах
Зочин [122.201.28.13] 2019/3/26
Neg ih gender yarisan humuus. Eregteichuud bug hog deer garch bn dooo
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.187] 2019/3/26
Энэ Баянхонгор аймгийхан хичээмээр юм, сүртэй сүртэй юм ярьцгааж, салбар бүрт тэргүүлсэн шахуу толгойтойгоо гайхсан хүмүүс л байдаг, хүүхнүүдийх нь явдал суудал ч дийлдэхгүй хүүхдүүдийнхээ хичээлийг олигтой хийлгэвэл таарна
7 | 2 Хариулах
Zochin [202.120.235.25] 2019/3/26
Занданшатараас эхлээд бөөн ах дүүсээ ГХЯнд ажилд оруулсан. Нөгөө хэд нь ганц гадаад хэлээр ярихгүй
2 | 0 Хариулах
Зочин [103.194.176.115] 2019/3/26
IKON УЛАМ Л ТААЛАГДААД БАЙХЫН, боловсролын яамны сайт орохоос залхуу хүрээд байсын
9 | 0 Хариулах
Зочин [103.194.176.115] 2019/3/26
халдгалагддаг
1 | 0 Хариулах
Зочин [202.77.30.34] 2019/3/26
ok
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.143] 2019/3/26
Угаасаа Монголчууд үеийн үед хөвгүүдийг алагчилж, дутуу боломж олгож ирсэн. Үр дүнд нь хөдөөгөөр дүүрэн биллиард тоглосон, архи уусан залуучууд, хотоор дүүрэн нөхөр булаацалдсан ганц бие хүүхнүүд. Их сургуулиар дүүрэн охид. Тэгснээ хамгийн их ярьдаг нь охид эмэгтэйчүүдийн эрх. Гэтэл хүн амын тал хувийг бүрдүүлдэг эрэгчингүүд бол нийгмийн шаар гэсэн ойлголттой болсон.
22 | 2 Хариулах
Зочин [202.234.30.32] 2019/3/26
ай да
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.61] 2019/3/26
Адилхан л зааж байгаа байх. Хєвгїїд арай зєнгєр л байх. Бидний їед лав тийм байсан. Хатуухан їзэх хэрэгтэй л дээ хївгїїдтэй. РС тоглоод л явж байгаа.
4 | 5 Хариулах
зочин [103.57.95.69] 2019/3/26
Социализмын үеэс л эрчүүд нь loser-үүд байсан ш дээ. Эрчүүд нь юу ч хийдэггүй, архи уугаал, айл хэсэж, хүүхэн эргүүлээл, гудамж метрлээл... Эмэгтэйчүүд хүүхнүүд нь гэрт орж эм, гадаа гарч эр байж ирсэн. Та нар loser гэдгээ хүлээн зөвшөөр, loser болсон шалтгаанаа өөрсдөөсөө хай, битгий буруугаа бусдад нялзаа, өөрсөд дээрээ ажилла, өөрсдийгөө хөгжүүл!!! Та нар дэлхийн эрчүүдээс юм юмаараа хол хоцорлоо. Өмнөөс нь ичиж үхлээ. Бүр дургүй хүрээд цохиод авмаар... Арчаагүй нь дэндсэн аалхайнууд. Чааваас.
8 | 3 Хариулах
зочин [103.57.95.69] 2019/3/26
Мундаг мундаг залуус байгаа л даа. Даанч тэр нь 10 хувь нь ч хүрэхгүй. Монголд гамшиг тохиож байна. Арчаагүй эрчүүд Монголын нийгмийн гамшиг.
2 | 0 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/3/26
чамайг төрсний дараа тарзан шиг амьдруулъя, чи өөрийн хүчээр лаг болох болов уу, чиний хэлснээр чи loser болох болов уу, чи ингэж сэтгэж байгаа чинь л чиний арчаагүй, жижигхэн гэдгийг чинь харуулж байгаа юм, мөлгөр тархитай л юм л даа
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.127] 2019/3/26
Тэнэг [хориотой үг] вэ. Нэг л хэл усаа гайхуулсан тэнэг хүүхэн бгаа биз. Loser гэшшш хха.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.117] 2019/3/26
dota pubg bodood bhaar yaj saijrah ve de
6 | 1 Хариулах
Зочин [169.233.146.56] 2019/3/26
Odoo hurtel yagaad Oros hel zaadag ym bol. Hendch hereggui.
6 | 7 Хариулах
Зочин [103.87.255.42] 2019/3/26
Зарим шинжлэх ухаан энэ хэлгүйгээр төсөөлөхөд ч бэрх
6 | 2 Хариулах
Зочин [202.21.119.250] 2019/3/26
Ялтчгүй хажуу хавирганы хөрш юм болохлээр хэрэг болдог л юм байна лээ цагаа тулахаар.
0 | 0 Хариулах
Зочин [202.120.235.25] 2019/3/26
Орос хэлтэй, орос хэлгүй монгол хүний сэтгэлгээ, хандлага, соёл боловсрол, хүмүүжил тэнгэр газар шиг ялгаатай байдаг юм шүү
4 | 0 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/3/26
английг шүтсэн ийм усан тэнэгүүд олшрох хандлагатай байна, нэг тийш луйшрахаараа нөгөөхийг бүр шууд үгүйсгэдэг, тэгээд эд нар өөрсдийгөө боловсролтой гэх үү
0 | 1 Хариулах
Зочин [112.72.11.116] 2019/3/26
Харин ч эсрэгээрээ ирэх зуун жилд орос, хятад хэлний мэдлэг чухал болно. Мэдээж англи хэлгүй хүн бол хэдэн монгол эх сурвуулжууд дотроо л эргэлдэж, сурсан, мэдсэн юм нь монголоороо хязгаарлагдсан нөхөр болно. Англи хэл сурах шаардлагатай биш, ёстой л доо. Юм мэдэх сурах хүсэлтэй жижиг улсын иргэн бол...
0 | 0 Хариулах
Зочин [122.201.23.91] 2019/3/26
Газарзүй, Түүх хоёроос бусад нь угаасаа уйтгартай шдэ кк
2 | 3 Хариулах