Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Мадонна хамгийн өндөр орлоготой дуучин боллоо

Өглөөний сонин
2013 оны 11 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг
2013 онд 125 сая ам.долларын орлоготойгоор “Форбес” сэт­гүүлийн хамгийн өндөр орлоготой дуучдын жаг­саалтыг тэр­гүүлсэн байна.

Америкийн поп дуучин Мадонна хөгжмийн сал­барын нөхдөө хол хаян, 2013 онд 125 сая ам.долларын орлоготойгоор “Форбес” сэт­гүүлийн хамгийн өндөр орлоготой дуучдын жаг­саалтыг тэр­гүүлсэн байна.

Ийнхүү Мадоннаг их хэм­жээний ашиг олоход MDNA аялан тоглолтоос олсон 305 сая ам.доллар нь нөлөөлсөн аж. Жагсаалтын хоёрдугаар байрт дуучин Леди Гага 80 сая ам.долларын орлоготойгоор бичигджээ. 

Тэрбээр “Born This Way Ball” аялан тоглолтоороо 160 сая ам.доллар олсон байна. Хэрвээ тэр хөлөндөө гэмтэл аваагүй, зарим тоглолтоо цуцлаагүй бол 200 саяыг ч олох боломж байсан талаар шинжээчид дүгнэжээ. Ха­рин гуравдугаарт Жон Бон Жови орсон бай­на. 

Тэрбээр нэг жилийн хугацаанд 79 сая ам.дол­ларын ашигтай ажиллажээ. Түүний араас кантри дуучин Тоби Кит, Британийн “Колдплэй” рок хамтлаг жагссан аж. Тэгвэл эхний 10-т Жастин Бибер, Тэйлор Свифт, Элтон Жон, Бейонсе, Кенни Чесни нар орсон байна.

Зураг