Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, эцэг эхийн зөвлөл байгуулах, сургалт зохион байгуулагдаж эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Төрийн захиргааны ажилтан албан хаагчид, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг эерэг хүмүүжлийн аргатай уялдуулах талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, амьдралд хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн санал санаачилгыг өрнүүлэх, хэвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилготой хоёр үе шаттай сургалтыг 2019 оны гуравдугаар сарын 19-нөөс тавдугаар сарын 5-н хүртэл зохион байгуулж байна.

Уг сургалтыг “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтыг Нийслэлийн харьяа 30 байгууллагын ажилтан албан хаагчид болон дүүрэг болгоноос сонгогдсон сургууль цэцэрлэгийн эцэг эхчүүдэд нийт 1,000 хүнийг хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Сургалтын үйл ажиллагаа хуваарийн дагуу эхэлж өнөөдөр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын албан хаагчдад хүүхэд хүмүүжлийн талаар болон байгууллагадаа эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах талаар мэдээлэл өгсөн юм.

Сургалтын үр дүнд тус газарт ажиллагсдын хүүхдийн эрх ашгийг хамгаалан ажиллах байгууллагын эцэг, эхийн зөвлөлийг байгуулж ажиллахаар болжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар