Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын сүмийн халдлагын үеэр 40 хүн алагдаж, 20 гаруй хүн шархджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:01 2019/03/15

Өнөөдөр Шинэ Зеландын Кристчөрч хотын Исламын шашны сүмд гарсан зэвсэгт халдлагад 40 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархдсан талаар албаныхан мэдээллээ.

Хоёр сүмд зэвсэгт халдлага гарсны зөвхөн нэгийнх нь хохирлын хэмжээ энэ юм байна. Гал нээсэн нэг этгээд нь Австралийн иргэн байсныг тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдээд түүнийг “экстремист, хэт барууны үзэлтэн, террорист” гэж тодорхойлжээ.

Одоогоор халдлагатай холбогдуулан гурван эрэгтэй, нэг эмэгтэйг баривчилснаа Шинэ Зеландын цагдаагийн газар мэдээлсэн байна.

Нэг автомашинд тэсрэх бодис дүүргэсэн байсныг цагдаа нар аюулгүй болгожээ. 

Мөргөлийн цагаар үйлдэгдсэн уг халдлагад Малайз, Индонезийн иргэд өртсөн байна. Кристчөрч хотын цагдаагийн газар иргэдийг гэрээсээ гарахгүй байх, муслимуудыг сүмд очихгүй байхыг анхааруулжээ.

Харьцангуй тайван амгалан Шинэ Зеланд улсад галт зэвсэгтэйгээр бөөн хүмүүс рүү дайрсан халдлага гарч байгаагүй гэдэг. 

11:59 2019/03/15

Өнөөдөр Шинэ Зеландын Кристчөрч хотын төвд орших Исламын шашны Мажид Аль Нур сүмд зэвсэгт этгээд халдлага үйлдэж, олон хүний амь үрэгдсэн байна.

Орон нутгийн цагаар 13:30 цагийн үед Баасан гарагийн мөргөл үйлдэхээр олон хүн сүмд ирээд байхад энэхүү халдлага гарчээ. Сүмийн гадна 20 орчим эмнэлгийн машин ирээд байгаагаас харвал хохирлын хэмжээ их байгаа бололтой.

Хотын бүх сургуулийг хааж, харуул хамгаалалтыг чангатгасан талаар цагдаагийн газар мэдээлжээ. Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн уг хэргийг “урьд өмнө үзэгдээгүй хүчирхийлэл” хэмээн нэрлэж өнөөдрийг Шинэ Зеландын хамгийн хар бараан өдрүүдийн нэг боллоо гэж мэдэгдсэн байна.

Гэрчүүдийн мэдээлснээр цэргийн хээрийн хувцастай, автомат буутай эрэгтэй сүмд орж ирээд гал нээсэн гэнэ. Сүм дотор хаа сайгүй цус урсаж, алагдсан хүмүүсийн цогцос олноор хэвтэж байсныг зарим нь гэрчилжээ.

Одоогоор хохирлын хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд албан ёсны хэвлэлийн хурлыг Улаанбаатарын цагаар 12:00 цагт зарласан байна.

Шинэ Зеланд нь гэмт хэрэг бага гардаг, тайван амгалангаараа алдартай улс юм.

Эх сурвалж: Reuters