Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Зөв жолооч" Samsung galaxy A9-ийн эзэн болно

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Хотын иргэдийн өдөр тутмын хэрэгцээ бол шатахуун. Хэрэглэгчдийн зүгээс найдвартай хэмээх үнэлэмжийг хэдийнээ авсан Петровис компанийн Энхтайваны гүүрэн доорх шатахуун түгээх станц дээр нэг цаг орчим саатав.

Энд ямар нэгэн урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж байгаа нь шууд л ойлгогдлоо.

Учир нь "За. Эндээс нэг скрач карт сугалаарай. Юу хусав?, Үсэг гарав уу, үг гарав уу?

Бэлгээ аваарай. Баримтаа аваад хөдлөөрэй. RedPoint оноогоо бүртгүүлж байгаа биз дэээдгээр үгс шатахуун түгээгүүр дээр хамгийн их давтамжтай сонсогдож байв.

Скрач карт ямар учиртай вэ?
 

Петровис группээс 2019.01.21-нээс 2019.03.21-ний хооронд Улаанбаатар хотын хувь хэрэглэгчдэдээ зориулан зарласан 100,000 бэлэгтэй “Бэлгэнд гаръя” урамшуулалт хөтөлбөр үргэлжилж байна.

Хэрэглэгч шатахуун худалдан авсан 30,000 төгрөг тутамдаа нэг скрач карт авах эрхтэй. Ингээд скрач картаа газар дээр нь хусаад бэлэг гарвал шууд авч, үсэг гарвал "Жолооч", "Зөв жолооч" гэх үг бүтээн супер бэлгийн эзэн болох боломжтой аж.

"Азтай, ёндоотой хүмүүс шууд л бэлэг аваад байгаа. Гурван скрач карт сугалан хусахад гурвууланд нь бэлэг таарсан хүн бий. Зарим үйлчлүүлэгч том бэлэг биш экобал бэлгэнд авсан ч "Азтай байна аа. Хоосонгүй" гээд баярлаад бэлгээ аваад явдаг" хэмээн түгээгч ярив.

Юу бэлгэнд авах вэ?
 

“Бэлгэнд гаръя” урамшуулалт хөтөлбөр 17 нэр, төрлийн 100,000 бэлэгтэй. Аяны цүнх, Power bank, Car Kit, илгэн алчуур, цан хусагч/том, жижиг/, амны хаалт, утасны тавиур, шүхэр, дугаар бичигч гэх мэт жолоочид хэрэг болдог зүйлс бэлгийн жагсаалтад багтжээ.

Түүнчлэн үсэг цуглуулан "Жолооч" гэдэг үг бүтээвэл 100,000 төгрөгийн шатахуун худалдан авах эрх, "Зөв жолооч" гэх үг бүтээвэл Samsung galaxy A9 гар утасны эзэн болох боломжтой бөгөөд хэд хэдэн үйлчлүүлэгч тэдгээр бэлгийг аваад байгаа аж.

Биднийг шатахуун түгээгүүр дээр нэг цаг орчим байх хугацаанд 10 гаруй эко бал, гар утасны тавиур, элгэн алчуур, селфиний гар, цан хусагч, Car Kit, аяны цүнх гэх мэт бэлэгнүүд эзэндээ очсон юм.

Үсгээ солилцъё!
 

Петровис группийн зүгээс үг бүтээж байгаа бол үсгээ солилцох, өөрт байхгүй үсгээ бусдаас авах бүрэн боломжтойг хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед зарласан. Үүнтэй холбогдуулан "Жолооч", "Зөв жолооч" гэсэн үг бүтээж буй иргэд олон нийтийн сүлжээнд үсэг хайх давалгаа өрнүүлээд эхэлжээ.

Гуравдугаар сарын 21-нийг хүртэл Улаанбаатарт байрлалтай Петровисийн бүх шатахуун түгээх станцаар үйлчлүүлэн, “Бэлгэнд гаръя” урамшуулалт хөтөлбөрт хамрагдаарай.

Фото

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

ВИДЕО: “Бэлгэнд гаръя” урамшуулалт хөтөлбөрийн танилцуулга.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.