Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ханой хотын нэгэн үсчин Трамп, Ким хэлбэрийн засалтаар үнэ төлбөргүй үйлчилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногт АНУ, Умард Солонгосын удирдагч нарын хоёр дахь удаагийн уулзалт Вьетнамын нийслэл Ханойд болох гэж байгаа билээ.

Ханой хотод түүхэн уулзалтын уур амьсгал хэдийнээ ороод байна. Үүний нэг илрэл нь тус хотын нэгэн жижиг үсчний газар Дональд Трамп, Ким Жон Уны хэлбэрээр үсээ засуулах хүсэлтэй хүмүүст үнэгүй үйлчилж эхэлжээ.

Үсчин Ли Туан Дон одоогоор арав гаруй хүнд ийм үйлчилгээ үзүүлээд байгаа гэнэ. Вьетнамын иргэдийн дунд Ким Жон Уны үсний засалт илүү түгээмэл байдаг ажээ.

“Ханой бол тайван амгалан хот. Дональд Трамп, Ким Жон Ун хоёрыг энх тайвны хэлэлцээр хийхээр энд ирэх болсныг дуулаад би Ханойн оршин суугчид уг арга хэмжээг талархан хүлээж авч байгааг илэрхийлэх ямар нэг юм хийе гэж бодсон” хэмээн үсчин Ли ярьсан байна.

Трамп-Кимийн уулзалт хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болох юм.

Эх сурвалж: Huffington Post