Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал ХК ногдол ашиг хуваарилахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Мандал Даатгал ХК нь 2018 онд IPO хийснээр даатгалын салбар дахь анхны хувьцаат компани болсон бөгөөд санхүүгийн голлох үзүүлэлтүүдээрээ салбартаа тэргүүлсээр байна.

Мандал Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2-р сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрээр 2018 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 624,301,600 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2019 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2019 оны 5-р сарын 1-ээс 5-р сарын 31-ны өдрийн хооронд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

Мандал Даатгал нь 2018 онд 2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бөгөөд цэвэр ашгийн бодит гүйцэтгэл 3.9 тэрбум төгрөг буюу төлөвлөснөөс 90 хувиар давсан биелэлттэй байна. 2019 онд компани 5.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, амжилтын буухиагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Амжилт бүрийн маань ард хана мэт бат зогсдог мянга мянган харилцагчид болон хөрөнгө оруулагч нартаа талархал илэрхийлье.

1. ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2018 оны байдлаар 71,084 хувь хүн болон албан байгууллагын эрсдэлийг даатгаж, нийт 27.8 тэрбум төгрөгийн хураамжийн орлоготой ажиллалаа. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 23%-аар өссөн үзүүлэлт юм.

Нийт хураамжийн орлого

Даатгуулагчийн тоо

Хураамжийн орлогын 91 хувийг голлох 6 даатгалын хэлбэр эзэлж байгаа бөгөөд эдгээр 6 бүтээгдэхүүний багц харьцангуй жигд байна.

2018 онд нийт 7,293 даатгуулагчид 4.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Нийт нөхөн төлбөрийн зардал өнгөрсөн оноос 8%-аар буурсан үзүүлэлттэй байна.

Нөхөн
төлбөр

Нөхөн төлбөр авсан
даатгуулагчийн тоо

2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хураамжийн орлого нэмэгдэж, олон нийтэд нээлттэй хувьцаагаа санал болгож, санхүүжилт татсантай холбоотойгоор мөнгөн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оноос 11.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ нь хөрөнгө оруулалтын орлого нэмэгдэх суурь болж байна.

2018 онд хөрөнгө оруулалтын орлого 2.2 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын дундаж өгөөж 15% байна.

Мөнгөн хөрөнгө

Хөрөнгө оруулалтын орлого

3. САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

2018 оны байдлаар цэвэр ашгийн дүн 3.9 тэрбум төгрөгт хүрч өслөө. Цэвэр ашиг өссөнөөр нийт хөрөнгийн өгөөж өнгөрсөн оноос 8 хувиар өсч 14%-д, өөрийн хөрөнгийн өгөөж 16 хувиар өсч 36%-д тус тус хүрчээ.

Цэвэр ашиг

Хөрөнгийн өгөөж

4. ХУВЬЦААНЫ МЭДЭЭЛЭЛ

2-р сарын 18 өдрийн МХБ-ийн арилжаагаар нэгж хувьцааны үнэ 5,260 төгрөгөөр хаагдлаа. 9-р сарын 24-нд хоёрдогч зах зээлд арилжаалагдаж эхэлснээс хойш 2.2 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдаад байна.

Нийт хувьцааны тоо

Нийт арилжааны дүн

EPS харьцаа*

6,243,016

2.2 ТЭРБУМ

620

 

Нийт хувьцааны тоо

Нийт арилжааны дүн

EPS харьцаа*

6,243,016

2.2 ТЭРБУМ

620

 

5. САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Орлогын хураангуй тайлан

сая төгрөгөөр

2017

2018

Нийт хураамжийн орлого

         22,533

          27,786

Даатгалын хураамжийн буцаалт

         (1,208)

           (1,530)

Давхар даатгалын хураамжийн зардал

       (11,244)

           (9,807)

Цэвэр хураамжийн орлого

         10,081

          16,449

Орлогод тооцсон хураамж

           7,043

          11,932

Нийт нөхөн төлбөрийн зардал

           4,706

            4,324

Давхар даатгагчийн хариуцсан нөхөн төлбөр

           2,534

               790

Буруутай этгээдийн хариуцсан нөхөн төлбөр

                98

               248

Нөхөн төлбөрийн цэвэр зардал

           2,074

            3,286

Зардалд тооцсон нөхөн төлбөр

           2,381

            3,925

Даатгалын гэрээний зардал

         (1,204)

           (1,316)

Давхар даатгалын шимтгэлийн орлого

              925

               439

Хөрөнгө оруулалтын олз, гарз

           1,227

            2,248

Даатгалын үйл ажиллагааны ашиг (алдагдал)

           5,610

            9,378

Үйл ажиллагааны зардал

         (4,345)

           (5,004)

Татварын өмнөх ашиг (алдагдал)

           1,265

            4,374

Татварын зардал

            (163)

              (505)

ЦЭВЭР АШИГ (АЛДАГДАЛ)

           1,103

            3,868

Санхүүгийн байдлын хураангуй тайлан

сая төгрөгөөр

2017

2018

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

         1,805

         3,082

Даатгалын авлага

         4,402

         4,817

Бусад санхүүгийн хөрөнгө

            401

            304

Бусад санхүүгийн бус хөрөнгө

            182

         1,233

Хөрөнгө оруулалт

         9,229

       19,837

Даатгалын хөрөнгө

         4,869

         3,889

Үндсэн хөрөнгө /Цэвэр/

            289

            352

Биет бус хөрөнгө /Цэвэр/

              57

              33

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

            237

            237

НИЙТ ХӨРӨНГӨ

       21,472

       33,784

Даатгалын өглөг

         2,055

         1,064

Бусад санхүүгийн өр төлбөр

               -  

               -  

Бусад санхүүгийн бус өр төлбөр

         1,139

            647

Орлогод тооцоогүй хураамжийн нөөц

         9,366

       13,115

Нөхөн төлбөрийн нөөц сан

         2,911

         3,383

Нийт өр төлбөр

       15,471

       18,210

Эзэмшигчдийн өмч

         6,243

         6,243

Халаасны хувьцаа

        (1,243)

               -  

Нэмж төлөгдсөн капитал

               -  

         4,442

Хуримтлагдсан ашиг, алдагдал

         1,001

         4,869

Нийт эздийн өмч

         6,001

       15,575

НИЙТ ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ

       21,472

       33,784

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.