Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

13 настай охиныг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

13 настай охиныг "Очир" төвд хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хаалттай /чанга/ дэглэмтэй ангид хорих ял эдлүүлэх шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.

Яллагдагч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг өнөөдөр тус шүүхэд хэлэлцэхээр товлосон боловч өмгөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй учир хоёрдугаар сарын 21-ний өдрийг хүртэл хойшлууллаа.

Бүх насаар хорих ял оноосон хүнд гэмт хэрэг учир заавал өмгөөлөгч шүүх хуралд оролцох ёстойг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан гэсэн мэдээллийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс өглөө.