Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шанхай, Бээжин хотууд сөнөж буйг дүрсэлсэн уран зөгнөлт кино Хятадыг байлдан дагуулж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярын эхний долоо хоногт Хятадын кино театруудаар гарсан шинжлэх ухааны уран зөгнөлт кино тус улсын сая сая үзэгчийг байлдан дагуулаад байна.

“The Wandering Earth” (утгачилбал тэнэмэл дэлхий гэсэн үг) гэсэн англи нэртэй уг бүтээл Хятадын кино урлагийн түүхэнд анхны шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд тооцогдож байна. Бас Бээжин, Шанхай хотуудыг сөнөж байгаагаар үзүүлсэн нь үзэл суртлын хатуу шалгууртай коммунист нийгмийн хувьд анхны тохиолдол гэнэ.

Хурдацтай өсөн томорч байгаа нарнаас дэлхийг аврахаар Хятадын сансрын нисгэгчид тэмцэж байгааг уг бүтээлд үзүүлдэг.

Хоёрдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “The Wandering Earth” эхний долоо хоногтоо Хятадын зах зээлээс $405 саяыг олсноос харвал тус улсын кино урлагийн түүхэнд дээд амжилт тогтоох нь гарцаагүй болжээ.

Ойрын жилүүдэд дэлхийн хамгийн том киноны зах зээл болох гэж байгаа Хятад улсад шинжлэх ухааны уран зөгнөлт кино бүтээх шинэ хандлага бий болоод байна.

“The Wandering Earth”-ийн араас харь гарагийнхны түрэмгийллийг үзүүлсэн “Shanghai Fortress”, галактик хоорондын аялал, адал явдлыг үзүүлсэн “Pathfinder” кинонууд 2019 онд нээлтээ хийхээр төлөвлөжээ. 

Эх сурвалж: CNN