Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгч Дутерте улс орныхоо нэрийг солих хүсэлтэйгээ илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт орон нутагт ажиллаж байхдаа Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте улс орныхоо нэрийг өөрчлөх тухай санаа цухуйлгажээ.

Тэрээр тус улсад цэргийн дэглэм тогтоож байсан дарангуйлагч Фердинанд Маркосын Филиппиний нэрийг Махарлика болгох санааг дэмжиж явдгаа ярьсан байна.

Махарлика нь нутгийн хэлээр “өгөөмөр, сайхан сэтгэл” гэсэн утгатай үг ажээ. Харин Филиппин нэр нь тус улсыг 300 гаруй жил колоничолж байсан Испаний эзэн хаан Филип II-ын нэрнээс гаралтай гэнэ. 

Тиймээс нэрээ солих нь колоничлолын хар түүхээсээ салах боломж гэж Дутерте үзсэн байна. “Хэзээ нэг өдөр бид нэрээ солих хэрэгтэй. Маркосын зөв байсан” гэж тэр ярьжээ.

Филиппинд цэргийн дэглэм тогтоож байсан Фердинанд Маркос нь 30 гаруй жилийн өмнө гарсан бослого тэмцлийн дараа эх орноосоо дүрвэсэн юм. Тэр ард иргэдийнхээ дунд үндсэрхэг үзлийг хөхүүлэн дэмжихийн тулд улсын нэрийг Махарлика болгох санааг анх ярьж байжээ.

 

Эх сурвалж: Straits Times