Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Холбооны Мөрдөх Товчоо цуврал аллагын эзний зурсан хохирогчдын хөрөг зургийг нийтэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо цуврал аллагын хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийн зурсан хохирогчдын хөрөг зурагнуудыг олон нийтэд ил болгожээ.

Аллагуудыг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл цуглуулахад эдгээр зурагнууд нэмэр болно гэж мөрдөгчид найдаж байгаа гэнэ.

2014 онд Калифорни мужид гурван эмэгтэйн амийг бүрэлгэсэн хэрэгт бүх насаар хоригдох ял сонссон Самуэл Литл дээрх зургуудыг зуржээ. Тэр сүүлийн 40 орчим жилийн хугацаанд Америк даяар 90 орчим эмэгтэйн амийг хөнөөсөн тухайгаа өнгөрсөн онд нэмж мэдүүлсэн байна.

Хэрвээ түүний мэдүүлэг батлагдвал АНУ-ын түүхэн хамгийн том цуврал аллага үйлдсэн этгээд болох юм.

Самуэл Литл өөрийн хохирогч болсон бүсгүйчүүдээс санаж байгаагаа дүрслэн зурсныг Холбооны Мөрдөх Товчоо өчигдөр вэбсайт дээрээ нийтэлсэн байна.

Олон нийтэд эдгээр зурагнуудыг хүргэснээр зарим нэг аллагын сэжүүр гарч магадгүй гэж мөрдөгчид үзсэн байна. Техасын шоронд хоригдож байгаа 78 настай Литл нийгмээс тусгаарлагдсан, биеэ үнэлэгч, мансууруулах бодисны донтон зэрэг эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг хохирогч болгодог байснаа мөрдөгчдөд ярьсан гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian