Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй”

ikon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Харилцаа холбооны зохицуулах хороо, Дэлхийн шуудангийн байгууллагаас жил бүр уламжлал болгон зарладаг өсвөр насны буюу 11-15 настай хүүхдүүдийн захидал бичлэгийн олон улсын уралдааныг “Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Хүүхэд бүрт нууцхан хүсэл мөрөөдөл оршиж, ирээдүйд эмч, багш, инженер, тамирчин, дуучин гээд салбар бүрийн манлайлагч болохыг хүсдэг. Энэхүү нууцхан хүсэл мөрөөдлийг өдөөгч нь түүний шүтэн биширдэг, үлгэр дуурайлал авдаг хэн нэгэн баатар байдаг.

Мөрөөдөлдөө хүрэх замыг хөтлөгч өөрийнхөө баатрын тухай, тэдний сайн сайхан зан чанар, баатарлаг үйлс, алдар гавьяа, үлгэр дуурайлал, онцгой авъяас чадвар, манлайллын талаар уран сэтгэмжтэй, хэл найруулга сайтай захидал бичиж бидэнд ирүүлээрэй.

Захидлыг 2019 оны 03-р сарын 15-ны өдрийг хүртэл:  

“Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй” захидал бичлэгийн улсын уралдаанд

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, А блок, 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033 гэсэн хаягаар хүлээн авна.

Дор дурдсан шаардлагыг хангасан захидлыг уралдааны шалгаруулалтад оруулна.

  • Захидлаа шуудангаар илгээх /марк наасан/
  • Хаягаа зөв, тодорхой бичих /зааврын дагуу/
  • Цэвэр нямбай, гаргацтай бичих, /өөрийн гараар/
  • Захидлын бүтэц, сэдэв агуулгын мөрдөлт, уран сэтгэмж, хэл найруулга, 
  • Үгийн тоо 800-аас хэтрэхгүй байх,
  • Уралдааны гол шалгуур нь шуудангийн хаягийн бичилт учир хаягаа зааврын дагуу зөв бичээрэй.

 Захидал илгээгчийн хаягийн загвар:

............................./овог/, ................................../нэр/

............................./анги/, ................................../сургууль/

............................./сум/хороо/, ..................................../аймаг/дүүрэг/

............................./шуудангийн зип код/ .............................../утасны дугаар/

Тусгайлан томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншилт, шүүлтийг хийж эхний 5 байранд нийт 15 захидлыг шалгаруулж, урамшуулна. Үүнд:

  • Тэргүүн байр  - 1 хүүхэд 500,000 /таван зуун мянга/ төгрөг
  • Дэд байр          - 2 хүүхэд тус бүр 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг
  • Гуравдугаар байр - 3 хүүхэд тус бүр 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг
  • Дөрөвдүгээр байр - 4 хүүхэд тус бүр 300,000 /гурван зуун мянга/ төгрөг
  • Тавдугаар байр - 5 хүүхэд тус бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР