Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээх арга хэмжээ болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 13
iKon.MN

MN мэдээллийн төвд 

11:00 цагаас "Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломж"-ийг Болорсофт компани танилцуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас Ээлжит бус чуулганыг хуралдуулж УИХ-ыг тараахыг шаардаж байгаа талаар "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-өөс мэдээлэл хийнэ.

Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд

11:40 цагаас Шинийн наймны өдөр Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээх арга хэмжээ болно.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ - т

13:00 цагаас Агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулна.

Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд

Зая гэгээний лагшин шүтээнд сүсэгтэн олон мөргөх, ерөөл хурах, хүндэтгэл үзүүлэх мөргөлийн үйл ажиллагаа болно.