Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Францад банкны бэлэн мөнгө тээвэрлэж явсан жолооч сураггүй алга болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Бэлэн мөнгө зөөх зориулалттай банкны хуяглагдсан автомашины жолооч их хэмжээний мөнгөтэй хамт сураггүй алга болсон хэрэг Парис хотын орчимд Даваа гарагийн өглөө гарсан байна.

Парисын умард хэсгийн Western Union компанийн байрнаас бэлэн мөнгө авахаар өглөө эрт хоёр хамгаалалтын ажилтан дотогш оржээ. Тэднийг гарч ирэхэд мөнгө тээвэрлэдэг машин жолоочийн хамт алга болсон байв.

Удалгүй машин хэдэн гудамжны цаанаас олдсон ч дотор нь байсан нэг сая евротой цүнх болон 28 настай жолооч алга болсон байжээ.

Францын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх алба хэргийг шалгаж эхэлсэн байна.

Хамгийн сүүлд ийм төрлийн дээрмийн хэрэг 2009 онд Францад гарч байв. Тухайн үед Лион хот дахь “Banque de France” банкны салбараас 11.5 сая евро тээвэрлэж явсан Тони Мусулин гэгч мөнгө хулгайлаад оргон зугтаж байжээ. 

Түүнийг долоо хоногийн дараа цагдаа нар баривчилж байв.

 

Эх сурвалж: AFP