Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: ТОП 10 УЛСТӨРЧТЭЙ ТАНИЛЦАНА УУ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх олон нийтийн санаа бодлын 2019 оны нэгдүгээр сарын судалгааг танилцуулж байна. Тус судалгааг MMCG судалгааны компаниас явуулсан бөгөөд түүвэр судалгаанд 1,200 иргэнийг хамруулжээ. 

Асгат, Салхитын ордыг төр мэдэлдээ авсан нь зөв шийдвэр гэж иргэд үнэлжээ

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн Асгатын мөнгөний ордыг төр мэдэлдээ авахаар шийдвэрлэснийг судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 78 хувь нь зөв хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Иргэд:

-Оросууд хөрөнгө оруулалт хийж ашиглаж чадахгүй байгаа бол чаддаг хүнд нь шилжүүлэх хэрэгтэй. Буцаан авсан нь зөв болж,

- Өдий болтол, 25 жил ашиглахгүй хаячихсан байхад Монголын төр юу хийж байсан юм бол гэж гайхаж байна. Энэ ордыг зүгээр хадгалаад байх ёсгүй. Одоо төр нэгэнт өөртөө авчихсан бол хурдхан үйл ажиллагааг нь эхлүүлж хуулийн хүрээнд ажиллуулах хэрэгтэй байна гэжээ.

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулсан. Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг алт, мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Энэхүү ажиллагаа, шийдвэрийг судалгаанд оролцсон 10 хүн тутмын найм нь зөв шийдвэр гэж үнэлжээ.

Судалгаанаас, зураг дээр дарж томруулж үзнэ үү,

 
 
 
 

 

Төрийн гурван өндөрлөгийн рейтинг

2019 оны нэгдүгээр сарын байдлаар улстөрчдийн рейтингийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хоёрт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гуравт жагссан бол УИХ-ын гишүүн С.Жавхлан, Ж.Батзандан нар айргийн тавд багтжээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан нар ТОП-10-т жагсчээ.

Тус судалгааны агентлагаас улстөрийн өндөр албан тушаалтнуудад итгэх итгэл, үйл ажиллагааны индексийг мөн гаргажээ.

Төрийн гурван өндөрлөгт итгэх итгэлийн индексийг сүүлийн саруудад хийсэн судалгааны дүнгээр харьцуулан харахад Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэлийн итгэлийн индекс өнгөрсөн оны наймдугаар сараас хойш тогтмол буурсаар байсан бол энэ сард харьцангуй өссөн байна.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэх итгэлийн индекс тогтмол өсөлттэй байна.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү,

 
 
 

Жагсаал, тэмцлийн тухайд

Судалгаанд оролцогчдын 83 хувь нь МАНАН-гийн эсрэг жагссан нь М.Энхболдыг огцруулснаар дуусах ёсгүй. Шударга бус бусад асуудлын эсрэг үргэлжлүүлэн тэмцэх ёстой гэжээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү,