Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Бидний АНХНЫ АЯЛАЛ ИЙМ ГАЙХАЛТАЙ БАЙНА ГЭЖ ТӨСӨӨЛӨӨГҮЙ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 8
Сурталчилгаа

Юнивишн компани шинэ жилийг тохиолдуулан хэрэглэгчдэдээ “Шидэт дэлгэц” урамшуулалт хөтөлбөрөөр бэлэг барьсан юм.

“Шидэт дэлгэц” цэсээс кино үзсэн хэрэглэгчид гацуур мод, агаар цэвэршүүлэгч, нисдэг камер , телевизор болон бусад хөнгөлөлт урамшууллын эрхүүд гээд нийт 20,000 гаруй бэлгийн эзэд болсон юм. Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт Sony брэндийн PlayStation 4-ийн эзэн болсон 4 хүн, Хонгконг руу хосоороо аялах бэлгийн эзэн болсон Б.Билгүүн нар шагналаа гардан авлаа. Ингээд аз од нь гийсэн Юнивишнийн хэрэглэгчдийн сэтгэгдлийг хүргэж байна.

 

С: Юуны түрүүнд Хонгконг руу хосоороо аялах эрхийн эзэн болсонд нь баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Б: Намайг Б.Билгүүн гэдэг. Би ЭМШУИС-ийг 2015 онд төгсөөд одоо хүүхдээ хараад гэртээ байгаа. Хүүхэд маань ой 5 сартай. Нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг.

С: Юнивишнээс ямар кино үзээд Хонгконг явах эрхийн эзэн болвоо?

Б: Манайх “Шидэт дэлгэц” цэснээс MEG киног үзээд Хонгконг явахаар болчихлоо. Юнивишн компаний ажилтан над руу залгаад Хонгконг явах болсон байна гэхэд баярласандаа уйлсан гээч.  Тэгээд дараа нь гэнэтхэн хүн утсаар тоглосон байх вий дээ гэж бодоод Юнивишнийн фейсбүүк хуудас руу орж үзсэн. Тэгээд л итгэсэн дээ. Мэдчихээд догдлоод шөнө ч унтаж чадаагүй. Шинэ оныг ийм сайхан аз дүүрэн эхлүүлж байгаадаа маш их баярлаж байна.

С: Нөхөр нь хэрхэн хүлээж авсан бэ?

Б: Мэдээж маш их баярласан. Бид хоёр охиноо аваад явна гэж бодож байгаа.

С: Шидэт дэлгэц цэснээс хэдэн кино үзсэн бэ?

Б: Хоёр кино үзсэн. Манай гэр бүлийн хувьд сардаа 2-3 кино заавал түрээсэлж үздэг юм. Би Шидэт дэлгэцээс кино үзээд агаар цэвэршүүлэгч авах  юмсан гэж бодож байсан. Гэтэл бүр хамгийн супер бэлэг болох Хонгконг руу аялах эрхийн эзэн болсондоо маш их баяртай байна.

С: Кино үзэх хэр дуртай вэ?

Б: Ер нь дуртай шүү. Гэр бүлээрээ хамтдаа суугаад чөлөөт цагаараа кино үзэх гоё. Дараа нь киноныхоо тухай ярилцах бүр дуртай. Одоо охиноо хараад гэртээ байгаа болохоор тэр бүр кино театрт очиж чадахгүй учраас Юнивишнд орсон кинонуудыг алгасахгүй үздэг болсон.

С: Урьд нь нөхөртэйгөө аялалаар явж байсан уу?

Б: Явж байгаагүй ээ. Гэхдээ гэр бүлээрээ аялах юмсан гэж хүсэж байсан. Гэр бүлийн маань анхны аялал ийм сайхан азтай одтой эхэлж байгаад их билэгшээж байгаа. Энэ дашрамд Юнивишн компанийнхамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна.

С: Үргэлж азтай байхын сайхан ерөөлийг дэвшүүлье.

Б: Маш их баярлалаа.

Б.Отгонбаатар:

Юнивишнийг 2011 оноос хойш ашиглаж байна. Шидэт дэлгэц цэснээс кино үзээд PlayStation-ийн эзэн болсондоо маш их баяртай байна. Ажлаа тараад ч юм уу эсвэл гэртээ амарч байхдаа гэр бүлээрээ хамтдаа суугаад кино үзэх дуртай.

 

Нэг өдөр ажил дээрээ сууж байтал эхнэр маань залгаад: PlayStation гоё уу гээд асуусан. Би гоё байлгүй яахав дээ яасан хайраа гээд асуусан. Эхнэр маань Юнивишнээс ийм бэлэг авахаар боллоо гэхэд маш их баярласан шүү. Би баярласандаа PlayStation-оороо тоглох тоглоомоо захичихсан. Одоо цагаан сарын урт амралтыг хүлээж байна даа /инээв/

Юнивишнийн хамт олонд маш их баярлалаа. Гадны орнуудад IPTV төдийлөн нэвтрээгүй байдаг. Нэвтэрсэн орнуудад маш өндөр үнэтэй байдаг. Гэтэл би эх орондоо технологийн дэвшлийн гайхамшгийг мэдрээд, дээр нь боломжийн үнээр хэрэглэж байна шүү дээ. Энэ тал дээр би их талархалтай ханддаг. Юнивишнийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.

А.Эрдэнэбат:

Анх Юнивишнээс PlayStation-ийн эзэн болсноо сонсоод их баярласан. Сурагчдын амралт эхэлчихсэн байсан учраас кино их үзсэн л дээ. Хүүхдүүд маань бөөн баяр байгаа. Намайг шагналаа цагтаа очиж аваарай гэж аминчлан захисан. Манайх ер нь сардаа 2-3 кино байнга түрээсэлж үздэг. Бас кино багцыг идэвхжүүлээд үзэхэд их амар санагддаг юм.

 

Манай гэр бүлийнхэн ихэнхдээ шинжлэх ухааны зөгнөлт кино эсвэл түүхэн кино сонгож үздэг дээ. Ер нь шинэ гарсан кино үзэх нь мэдлэг мэдээлэл авах, цаг үеийн трэнд, технологийн дэвшлээс хоцрохгүй байх, орчин үетэйгээ хөл нийлүүлэх гээд олон талын ач холбогдолтой санагддаг.

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.