Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХАЛУУХАН бэлгийн эзэд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 28
Сурталчилгаа

Юнител Группийн “ХАЛУУХАН” шинэ жилийн урамшууллын картын супер бэлгийн эздийг тодруулах шууд нэвтрүүлэг 2018.12.26-ны өдөр боллоо. Тодруулбал 8000₮ үнэтэй “ХАЛУУХАН” шинэ жилийн картаар дансаа цэнэглэсэн Юнителийн хэрэглэгчдээс 4 хүн Дубай, Тайланд, Мальдив, Бали руу хосоороо аялах супер бэлгийн эзэд болов.

Энэхүү супер бэлгийн эзэн болсон хэрэглэгчдийн 3 нь Улаанбаатар хот, нэг нь Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумаас тодорлоо. Өнөөдөр супер бэлгийн эзэн болж Улаанбаатар хотоос тодорсон  гурван хэрэглэгч батламжаа гардан авч аялалын эрхээ баталгаажууллаа. Супер бэлгийн эздэдээ Юнителийн нийт хэрэглэгчдийн өмнөөс баяр хүргэж байна.

Мальдив руу хосоороо аялах бэлгийн эзэн Б.Мөнх-Ундраа

 

“Мальдив руу аялах эрхийн эзэн болсондоо үнэхээр баяртай байна. Би амаржаад нэг сар болсон. Тэгэхээр нялх хүүхэд, нөхөртэйгээ аялахаар төлөвлөж байна”

Бали арал руу хосоороо аялах бэлгийн эзэн Э.Батбуян

 

“Одоог хүртэл бэлгийн эзэн болсондоо итгэхгүй байна. Эхнэр бид хоёрын хувьд шууд нэвтрүүлгийг үзэж чадаагүй. Харин өчигдөр найзууд залгаад баяр хүргэх үед л бэлгийн эзэн болсноо мэдсэн. Бали руу явах аялалд эхнэртэйгээ хамт явна”

Тайланд руу хосоороо аялах бэлгийн эзэн H.Нарантунгалаг

 

“Би хятад хэлний орчуулагч мэргэжилтэй. Супер бэлгийн эзнийг тодруулсан шууд нэвтрүүлгийг үзэж чадаагүй. Харин хүмүүс над руу залгаж баяр хүргэсний дараа л Тайланд явах болсноо мэдсэн. Миний хувьд аав, ээжийгээ Тайланд руу явуулахаар төлөвлөж байгаа. Би залуу хүн учир дараа нь аялж болно шүү дээ.

Дубай руу хосоороо аялах бэлгийн эзэн Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын хэрэглэгч Т.Солонго

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.