Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүлжээ

ikon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VIII ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчид шинэ жилийн баяр мэндчилгээ ирүүлсэн байна.

Тус мэндчилгээнд “Монгол Улсын Онцгой байдлын албанд бие сэтгэл, оюун ухаанаа зориулан зүтгэж буй генерал, офицер, ахлагч ажилтан алба хаагчид, чөлөөнд байгаа ахмад дайчид болон гэр бүлийнхэнд нь айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг хүргэе.  Бид Монгол цэргийн эр зориг, тэсвэр хатжуужлаар Өмнөд Судан улсын тэнгэр дор даян дэлхийн энхтайвны төлөө үнэнчээр зүтгэсэн үе, үеийн цэнхэр дуулгатан цэрэг эрсийн суу алдрыг мандуулан үүргээ амжилттай биелүүлж байна” гэжээ.

Энхийг сахиулах ажиллагааны VIII ээлжинд Онцгой байдлын албаны 27 алба хаагч  үүрэг гүйцэтгэж байгаа юм.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар