Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын нисгэгчид сансрын хөлгийн гадна талд үүссэн нүхийг шалгажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Оросын хоёр сансрын нисгэгч задгай сансарт долоон цагийн турш ажиллаж, Союз хөлгийн гадна талд үүссэн байж болзошгүй нүхийг хайжээ.

Өнгөрсөн наймдугаар сард Олон Улсын Сансрын Станцын битүүмжлэл алдагдсан осол гарсан нь тус станцад залгагдсан Союз хөлөгт бий болсон нууцлаг нүхнээс үүдэлтэй болох нь тогтоогдож байв. Тухайн үед гарсан нүхийг дотор талаас нь таглах арга хэмжээ авснаар дотоод агаар алдагдах нь зогссон юм. 

Өчигдөр Сергей Прокопьев, Олег Кононенко нар хөлгийн гадна талд ажиллахдаа хөлгийн хамгаалалтын бүрхүүлийг задалж, нүх гарсан хэсгээс баримт цуглуулжээ.

Бүрхүүлний цаана жижиг нүх байгааг олж тогтоосон байна. Нүхний эргэн тойронд модны үртэс маягийн шаргал өнгөтэй зүйл тогтсон байгааг мөн мэдээлжээ.

Эндээс цуглуулсан баримтыг арванхоёрдугаар сарын 20-ны өдөр дэлхий рүү буцах нисгэгчид авч явах юм. Тойрог замаас ирсэн баримтыг Оросын сансар судлалын хүрээлэн Роскосмос шинжилж, нүх ямар шалтгаанаар үүссэнийг эцэслэн тогтоох ажээ.

Урьдчилсан байдлаар нүхийг үйлдвэрлэлийн явцад санаандгүй үүсгэсэн гэх хувилбар яригдаж байгаа. Мөн санаатай гаргасан байж болзошгүй гэсэн хувилбар ч яригдаад амжсан юм.

Эх сурвалж: Russia Today