Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Британий ерөнхий сайд Германы канцлерьтай уулзахын өмнө машинд цоожлогдов

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны гишүүнчлэлээс улс орноо гаргах хэлэлцээр нь гацаад байгаа Британий ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр дэмжлэг авах зорилгоор Германы канцлерь Ангела Меркельтэй уулзсан юм.

Гэтэл тэр канцлерьтай уулзахаар ирээд машинаасаа бууж чадалгүй хэсэг хугацаанд гацсан байна. Меркель түүнийг гарч ирэхийг хүлээн зогсож байхад албаны хүмүүс машины хаалгыг нээх гэж хэсэг саатсан юм. Европын Холбооноос салах гээд салж чадахгүй удаан тэмцэж байгаа Их Британийг хэвлэлүүд машинд цоожлогдсон Тереза Мэйтэй адилтган зүйрлэж байна.

Дөнгөж өмнөх өдөр нь Тереза Мэй өөрийн санаачилсан гэрээг Британий парламентад хэлэлцүүлэх хугацааг хойшлуулсан нь түүний төсөл дэмжлэг авалгүй унах магадлалтай болсонтой холбоотой.

Одоо тэр гэрээгээ аврахаар Умард Ирландын хилийн асуудлыг Европын Холбооны удирдлагуудтай дахин хэлэлцэх гэж оролдож байна.

Гэвч Евро Коммиссийн ерөнхийлөгч Жан Клод Юнкер гэрээний анх тохиролцсон нөхцлөөс буцахгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Их Британи улс Европын Холбооноос гарахад тус улсын харьяанд байдаг Умард Ирланд, Европын Холбооны гишүүн Бүгд Найрамдах Ирланд улсын хоорондын хилийн зохицуулалтын асуудал гол тээг болж байна.

 

Эх сурвалж: Sky News