Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолыг анх удаа Ази жүжигчин хөтлөхөөр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сарын дараа Беверли Хиллсд болох Холливүүдийн томоохон наадам “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал гардуулах ёслолыг анх удаа Ази гаралтай жүжигчин хөтлөхөөр болсныг зохион байгуулагчид нь өчигдөр зарлалаа.

Ирэх оны нэгдүгээр сарын 6-нд болох 76 дахь удаагийн арга хэмжээг 47 настай, солонгос гаралтай Канадын жүжигчин Сандра О хошин урлагийн жүжигчин Энди Сэмбергтэй хамтран хөтлөхөөр болжээ.

Тэд өнгөрсөн есдүгээр сард энэ оны Эммийн шагналтны нэрийг зарлахаар хамтдаа тайзан дээр гарч ирж байв.

Жүжигчин бүсгүйн эцэг эх нь Өмнөд Солонгосоос Канадын нийслэл Оттавад цагаачлан ирсэн хүмүүс юм.

Сандра О бараг арван жил үргэлжилсэн “Grey’s Anatomy” цувралын дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртэж байсан юм. Одоо тэр BBC сувгийн “Killing Eve” цувралд дүр бүтээж байгаа.

“Алтан бөмбөрцөг” шагналыг Ази гаралтай нийтдээ 12 хүн хүртэж байжээ.

Телевиз, киноны салбарын шагналын энэ жилийн нэр дэвшигчдийг Улаанбаатарын цагаар өнөөдөр орой зарлах юм.

 

Эх сурвалж: Kyodo News