Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд туйлд нохой чаргаар 6 хоногийн турш 300км замыг туулах уралдаанд оролцож буй З.Лхагважаргалыг дэмжээрэй

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн хамгийн хүнд хэцүү спортуудын нэг болох хойд туйлд болдог нохой чарганы уралдаанд Монгол хүн дахин оролцож өөрийн хурд хүч, тэсвэр тэвчээрийн хязгаараа батлан харуулах гэж байна. Скандинавын хойгийн хүйтэн уур амьсгалд 200 нохойтойгоор 6 хоногийн турш 300 км замыг туулах аялалд Дэлхий гэсэн бүсэд 120н хүн өрсөлдөж байгаагаас Монголоос оролцож буй цорын ганц оролцогч Лхагважаргалдаа саналаа өгцгөөе.

Өөрийн бүсдээ одоогоор 5 р байранд явж буй Лхагважаргалд зөвхөн таны санал хэрэгтэй байна. 

Lyoha Lkhagvaa гэдгээрээ алдартай Зулзага овогтой Лхагважаргал нь үл хөдлөх хөрөнгийн RE/MAX Diamond компанийн агент бөгөөд тэр чөлөөт цагаараа ууланд алхах болон гүйх сонирхолтой нэгэн. Үл хөдлөх хөрөнгийн салбар олон сорилтуудаар дүүрэн байдаг.

Өглөө ч орой ч өвөл зун ч ууланд алхсаар байдаг. Лхагваа маань 

  • “АХИЛЛЕС” МАРАФОН-21км
  • "Sky running" уулын гүйлтэд 18км,
  • "Улаанбаатар марафонд" 42км,
  • "Багахангай хэт холын марафон 50км" мөн "Чистыи байкал" марафон-42км гэх мэт маш олон уралдаанд оролцон азаа сорин олон олон амжилт гаргасан шилдэг тамирчин билээ. 12-р сарын 15 хүртэл санал хураалт үргэлжлэх тул та доорхи линкээр орж саналаа өгцгөөрэй.


https://polar.fjallraven.com/contestant/?id=4977

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.