Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Смарт Дархан” систем нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 5
Сурталчилгаа

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Смарт Дархан“ системийн нээлтийн арга хэмжээ 2018 оны 11 сарын 24-ний өдөр Бирж нийтийн үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Төрийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, хүнд сурталгүй хүргэх зорилготой “Смарт Дархан” систем нь шилэн эмнэлэг, бүтээн байгуулалт, хэрэглэгчийн үнэлгээ, өргөдөл гомдол, бүрдүүлэх баримт, цахим үйлчилгээ гэсэн зургаан цэстэй юм.

 

Иргэд ухаалаг утаснаасаа эрүүл мэндийн үйлчилгээний лабораторийн цаг авч, өөрийн сум, багтаа хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын явцын мэдээлэлтэй танилцах болон төрийн үйлчилгээний чанар хүртээмжид өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болж байгаагаараа онцлогтой.

 

“Смарт Дархан” хотын хамгийн анхны цахим шилжилт нь “Гэрэгэ системс”-ийн үйлчилгээнүүдийг авч эхэлсэн явдал байлаа. Дархан-Уул аймгийн Захиргааны ажилтнууд “Гэрэгэ Цаг” бүртгэлийн системийг нэвтрүүлэн, хамгийн хялбар аргаар ажилдаа ирсэн, явсан цагаа бүртгүүлэх аж. Мөн Бүртгэл, мэдээллийн төв дээр “Гэрэгэ Пэй” аппликейшн ашиглан татвар хураамж болон бүх төрлийн үйлчилгээний төлбөрөө төлөх боломжтой. 2019 оноос эхлэн “Гэрэгэ Киоск”-оос орон нутгийн автобусны тасалбараа авч, автомашины татвар, торгууль төлөх зэрэг үйлчилгээнээс гадна Мобиком, Жи-Мобайлын гар утасны төлбөрөө төлдөг болно.

 

“Смарт Дархан” системийн нээлтийн үеэр программ хангамжийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуустаа зориулж “Гэрэгэ системс” ХХК-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн хэлтсийн хөгжүүлэгч Г.Мөнхбаатар “Программ хангамжийн мэргэжил” лекц, “Гэрэгэ Платформ гэж юу вэ?” сэдвээр “Гэрэгэ Киоск” ХХК-ийн ерөнхий менежер Г.Төгс-Оюун, “Гэрэгэ болон Гэрэгэ Агент аппликейшн гэж юу бэ?” сэдвээр “Гэрэгэ Системс ХХК”-ийн ахлах бизнес аналист О.Уянсайн  нар мэдээлэл хийлээ.

“Смарт Дархан” ухаалаг утастай хүн бүрийн хэрэглээ болох цаг ойрхон байна. Дэлхий нийтээрээ цахим эрин зуун руу шилжиж байхад монголчууд бид хоцрох ёсгүй. Харин ч хөл нийлүүлэн алхах ёстой. Дарханчууд та бүхнийг ухаалаг эриний түүчээ болохыг хүсэж байна” хэмээн “Гэрэгэ” компанийн зүгээс оюутан залуустаа захилаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.