Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хагас марафонд оролцсон 18 хүн бүх насаар уралдах эрхээ хасууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Хятадын өмнөд бүсийн Шэнжэнь хотод болсон хагас марафон гүйлтийн тэмцээн будилаан, зөрчлөөр дүүрэн болсон юм.

Уралдаанд оролцсон 18 тамирчин хуурамч дугаар хэрэглэж, гурван гүйгч бусдын нэр дээр уралдсан тул бүх насаар тэмцээнд оролцох эрхгүй болжээ.

Нийт 237 хүн замаа товчилж уралдсан шалтгаанаар хоёр жилийн хугацаатай тэмцээнд оролцох эрхээ хасуулж магадгүй болоод байна.

Гудамжны хяналтын камерт бичигдсэн баримтаас үзвэл тэд эргэлтээсээ нэг километрийн өмнө буцсан нь нийт туулах ёстой 21 км замын 10 хувийг луйвардсан гэсэн үг юм.

Марафоныг зохион байгуулагчид ийм явдал тохиолдсонд гүнээ харамсаж, ичиж байгаагаа илэрхийлээд “Марафон бол зүгээр нэг спортын дасгал хийхтэй адилгүй. Оролцогч бүр өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг төрөл” гэж мэдэгдсэн байна.

Төрийн мэдээллийн Синьхуа агентлаг энэхүү үйл явдлыг “хэтэрхий ичгүүртэй” хэрэг гэж нэрлээд марафонд оролцохын утга учрыг хүндэтгэхийг шаардсан юм.

Сүүлийн жилүүдэд Хятадад марафон гүйлтийн тэмцээн олноор зохион байгуулагддаг болоод байгаа. 2011 онд тус улсад нийт 22 марафон, хагас марафон, бусад гүйлтийн тэмцээнүүд зохион байгуулагдаж байсан бол энэ жил 1,100 болж огцом нэмэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian