Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээг цахимжуулна

ikon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Улсын бүртгэлийн байгууллагаас үйлчилгээ авах гэж урт дараалалд зогсдог цаг хойно хоцорч, интернэтээр бүр гар утсаараа шаардлагатай бичиг баримтаа авдаг “Цахим засаглалын” эрин ирлээ.

11 дүгээр сарын 23-нд болсонд “Улсын бүртгэлийн багц хууль-Бүртгэлийн цахим үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлгээр УИХ-ын Цахим бодлогын түр хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг 20 гаруй төрийн байгууллага, Улаанбаатар хотын банк, Гэрэгэ системс компанийн төлөөллүүд санал солилцлоо. 

Өнөөдрийн байдлаар улсын бүртгэлийн байгууллага нь төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний 70 орчим хувийг эзлэх хэмжээний олон үйлчилгээг үзүүлж байна. Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах замаар иргэдэд түргэн шуурхай хүргэх алхмын хүрээнд "Цахим засаглал" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  

Дэлхийн бусад улс орнуудад автомат машинаас, интернэтээр, шуудангаар төрийн үйлчилгээг авдаг бол Монгол Улсад энэхүү туршлагуудаас хэрэгжүүлэх юм байна. Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний улсын бүртгэлийн 38, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 49, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 27 архивын 34, нийт 148 төрлийн үйлчилгээг үзүүлж байгаагаас 10 төрлийн үйлчилгээг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүлсэн юм байна.

Хамгийн оновчтой шийдлийг Гэрэгэ системс хэрэглэгчдэд танилцуулсан нь төрийн үйлчилгээг олон нийтийн газарт байршуулсан автомат машинаас авах боломж юм. Зөвхөн төрийн үйлчилгээ гэлтгүй Гэрэгэ киоскоор дамжуулан төлбөр төлөх, тасалбар захиалах зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой.

 

Цаашид төрийн үйлчилгээнүүдийг аль болох хурдан цахимжуулж, зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх талаар төр, хувийн хэвшлийнхэн санал солилцсон бөгөөд бодит үр дүнд хүрэх ажил болгохоор зөвшилцлөө.

Зураг
16 | 4 | 2 цаг