Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Зам тээврийн ослоор хохирсон иргэдийн дуу хоолойг хүргэх өдөр"-ийг зохион байгуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 29
iKon.MN

Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн 5 давхрын 502 тоот хурлын танхимд

09:00 цагаас “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаа болно.

Новотел зочид буудалд

09:00 цагаас ХХЗХ-с зохион байгуулж буй "Дижитал Монгол" арга хэмжээ болно.

Хангарьд ордонд

09:30 цагаас НИТХ-ын ээлжит XX хуралдаантай. Хуралдаанаар Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Концессийн зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Тээврийн цагдаагийн албаны төв байрнаас эхэлнэ

10:00 цагаас "Хичээх өдөр"-ийн хүрээнд зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг зохион байгуулна.

Архивын ерөнхий газрын Лавлагаа үйлчилгээний төвд

10:30 цагаас Архивын ерөнхий газрын Лавлагаа үйлчилгээний төвийн нээлтийн арга хэмжээ болно.

Новотел зочид буудалд

11:00 цагаас Хавдрын үндэсний зөвлөл байгууллагаас "Тамхины импортын татвар, онцгой албан татвар ба хууль бус тамхины нөхцөл байдал" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага-2” аяныг НЭМҮТ, ГССҮТ, Түлэнхийн тасаг, ГБХЗХГ, ОБЕГ-аас хамтран эхлүүлж буй талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагаас "Түмний-76" сошиал сонгон шалгаруулалтын талаар “Эх орон хөгжил дэвшил” ТББ-аас мэдээлэл хийнэ.

Хүүхдийн театрт

14:00 цагаас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол улсын хүүхэлдэйн театртай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад ”Нууцын эрэлд“ хүүхдийн жүжгийг үнэ төлбөргүй үзүүлж, хүүхэд багачуудаа баярлуулна.