Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Баярлалаа” 103

ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN

Үлэмж Грийс ХХК нь нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд 2018.11.23 -ны өдөр Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч ажиллагсдын төлөөллийг урьж Шангри-Ла зочид буудал дахь Грийс Велнес төвдөө үнэ төлбөргүй алжаал тайлах цогц үйлчилгээг үзүүлэн хүлээж авлаа.

Яаралтай түргэн тусламжийн 103 төв нь Нийслэлийн 6 дүүрэгт хоногт 1200 – 1500 дуудлагад 400 гаруй ажилтантайгаар тусламж үйлчилгээ үзүүлж ажилладаг ба өвлийн улиралд энэ тоо 2 дахин нэмэгддэг байна. Иймд Үлэмж Грийс ХХК тус төвийг сонгон энэхүү ажлыг амжилттай зохион байгууллаа.

103 төвийн бүх ажилчин албан хаагчдад баярлалаа.