Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN

Монгол Улсын Их Сургуульд

09:00 цагт “Жендерийн дүн шинжилгээ, түүний бодлого төлөвлөлт, практик үйл ажиллагаан дахь үр нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал болно.

“Туушин” зочид буудалд

09:00 цагт Хавдрын Үндэсний Зөвлөлөөс "Тамхины хяналтыг сайжруулах дэлхий нийтийн туршлага" уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Монголын уран зургийн галерейд

09:30 цагт Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музейн 80 жилийн ойд зориулсан “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг болно.

Нээлттэй нийгэм форумд

10:00 цагаас “Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин: дүн шинжилгээ, санал зөвлөмж сэдэвт судалгааны гол үр дүн, санал зөвлөмжийг олон нийтэд танилцуулна.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11:00 цагт Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий "Залуучуудын оролцоо-хотын хөгжил “ХАКАТОН”" уралдааны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

ОБЕГ-ын Соёлын төвд

11:00 цагт Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн нутагт болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийнэ.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт

13:00 цагт Хүүхдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын нээлт болно.