Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх ёстой Байнгын хорооны хурал хойшлов

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нэр бүхий УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргаад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар хуралдах ёстой байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал хойшилж ирэх Мягмар гарагт болохоор болсон байна. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ хуулийн:

38.1. -т Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

38.2. -т Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно гэж заасан байдаг. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах саналаа энэ Даваа гарагт УИХ-ын даргад өргөн барьсан билээ.