Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Британий ядуу иргэд баячуудаасaa 10 жилээр богино насалж байгааг судалгаагаар тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Их Британий нийгмийн ядуу хэсгийн дундаж наслалт нь баян чинээлэг хэсгийн дундаж наслалтаас 10 жилээр бага байгааг судлаачид олж тогтоожээ.

Лондон Империал Коллежийн эрдэмтэд энэхүү судалгааныхаа тайланг өчигдөр танилцуулсан байна. Нийгмийн дээд ба доод хэсгийнхний дундаж наслалтын зөрүү эмэгтэйчүүдийн хувьд 2001 онд зургаан жил байсан бол 2016 онд найман жил болж, эрчүүдийн хувьд есөн жил байснаа 10 жил болж нэмэгдсэн байна.

Тодруулбал 2016 оны байдлаар ядуу эмэгтэйчүүд дунджаар 79 насалж байхад чинээлэг эмэгтэйчүүд 87 насалж, ядуу эрчүүд 74 насалж байхад баян эрчүүд 84 насалж байжээ.

Хүн амын ядуу хэсэгт хүүхдийн эндэгдэл чинээлэг хэсгийнхээс 2.5 дахин өндөр байгааг мөн энэ судалгаагаар тогтоосон байна.

Ядуу хэсгийнхний нас баралтын шалтгаан маш олон тооны өвчин эмгэгтэй холбоотой, тэдгээрийн дотор эмчилж болох өвчлөл голдуу байгаа нь Британий нийгмийн халамжийн бодлого таруу байгааг харуулж байна гэж судлаачид дүгнэжээ.

Сүүлийн жилүүдэд гарсан энэхүү сөрөг өөрчлөлт нь Британий засгийн газар 2010 оноос эхлэн нийтийн эрүүл мэндийг хамгаалахад зориулдаг төсвөө багасгасантай холбоотой гэж бас үзсэн байна.

 

Эх сурвалж: Independent