Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ҮНЭН БА ХУДАЛ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэгийг бусдад зодуулж хүнд гэмтсэн талаар өнгөрөгч амралтын өдөр олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Тэр ч бүү хэл энэ долоо хоногийн Даваа гарагт Төрийн ордонд улс төрийн зорилгоор надад анхааруулга болгож миний туслахад халдлаа гэх агуулгатай сүржин мэдээлэл хийв. 

Гэвч бодит байдал эрхэм гишүүний мэдээлснээс зөрүүтэй байсныг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдлээ. 

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Энэ хэргийг шалгаж үзэхэд арай өөр нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ сарын 17-18-нд шилжих шөнө иргэн З нь өөрийн үеэл дүү болон түүний найзтай хамт “Айриш паб”-д үйлчлүүлж байхдаа хоорондоо маргалдаж, улмаар үеэл дүү нь З-гийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас хэрэгт бүртгэл явуулж Прокурорын байгууллагын хяналт дор шалгалтын ажил явуулж байгаа” гэжээ. 

Энэ бүхнээс эрхэм гишүүн Ж.Мөнхбат зөвлөхийнхөө хувийн асуудлыг улстөржүүлсэн гэж харж болох нь.

Монгол Улсын их хурлын тухай хуулийн 34.3-т “ Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт бий.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэж заажээ. Тэгэхээр худал мэдээлэл тараасан асуудлаар Ж.Мөнхбат гишүүн ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй байх нь. Харин дээрх хуулийн заалтыг ашиглаж, олон нийтэд худал мэдээлэл тараах нь хэр ёс зүйтэй асуудал вэ. 

“Та худал мэдээлэл тараасан юм бишүү” гэсэн сэтгүүлчийн асуултад эрхэм гишүүн “Би удахгүй энэ талаар мэдээлэл хийнэ” гэж хариулсан.Тэгэхээр одоо Ж.Мөнхбат гишүүнийг дахин ямар “дуулиан” тарихыг харах л үлдэж.  

Энэ тухай видеог үзнэ үү: