Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаа олсон зөвлөгөө эрсдэлгүй аяллын баталгаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 22
Сурталчилгаа
 

Аялах гэж байгаа орны тухай хууль, соёл, зан заншил, цаг агаар, хоол зэргийн тухай сэрэмжлүүлж, ачаа тээшний хэмжээ, авч явахад хориотой зүйлийг тайлбарлан өгдгөөрөө давуу талтай гэгддэг “Эйр Транс” компани өнөөдөр нэгэн гэнэтийн бэлгээ задаллаа.

  • Салбартаа анхдагч 21 жилийн түүхтэй тус компани ирэх арванхоёрдугаар сарын 10-ныг дуустал нислэгийн тийз авсан хүн бүрийг  азтан болгож гарын бэлгээр урамшуулж эхэллээ.
  • 1 дүгээр сургуулийн урд Сити плаза төвийн нэгдүгээр давхарт байрлах салбараар үйлчлүүлэгч бүрт гарын бэлэгтэй.
  • Шинэ харилцагчид бонус картын эзэн болох бөгөөд дараа дараагийн нислэг бүртээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм.

“Эйр Транс” компанийн тухайд

Зорчигчдод үйлчилгээгээ ойртуулахын тулд 23:00 цаг хүртэл ажилладаг тус компани Улаанбаатар хот болон орон нутагт нийт 11 салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.

Мөн Америкийн алдарт United airlines компанийг Монголд албан ёсоор төлөөлөн ажилладаг ба аяллын цогц үйлчилгээний сүлжээ AMEX global business travel –ийн цорын ганц албан ёсны төлөөлөгч юм.

Нислэг хойшилсон, нисэх боломжгүй болсон, цаг агаарын хүндрэл, нислэгийн цаг өөрчлөгдсөн зэрэгт холбогдох мэдээллийг 24 цагийн турш өгч, нялх хүүхэдтэй аялах бол хүүхдийн хоол, зочид буудлын захиалга, өндөр настай хүн явах бол тэргэнцэр гэх мэт нислэгт хэрэгтэй бүхий л үйлчилгээг үзүүлж аялагчдынхаа тав тухыг дээд зэргээр хангахыг эрхэмлэдэг. Амьтан авч явах, даралт өндөртэй хүн нисэх, жирэмсэн зорчигч, ачаа тээш илүүдэх, тээшээ алдах зэрэг аялалтай холбоотой бүхий л асуудалд итгэлт туслах тань байсаар ирсэн хамт олон юм.

Гадаад харилцааны яам, Цагдаагийн Ерөнхий газар зэрэгтэй хамтран аялагчдын аяллын хариуцлагыг дээшлүүлэх, соёлжуулах, гэмт хэрэгт санаандгүйгээр холбогдох эрсдэлийг бууруулах зорилготой “Хариуцлагатай аялцгаая” аянд нэгдэж ажилладаг байна. Аяны хүрээнд иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, эрсдэлээс сэргийлж иргэн нэг бүр хариуцлагатай, эрсдэлгүй байх нь компанийн зорилго.

Аялал бүхэнд тань амжилт дагуулах болтугай.

Урамшуулалтай, бонус карттай салбарын хаяг: Нэгдүгээр сургуулийн урд СИТИ плаза төв, 1-р давхарт байрлаж байна. 

 

Утас: 33 33 33

Цагийн хуваарь: 09:00-23:00

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.