2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
14:00
S28
-7°
15:00
S44
-7°
16:00
S44
-8°
17:00
S28
-9°
18:00
S28
-12°
19:00
S28
-13°
20:00
S28
-14°
21:00
S44
-15°
22:00
S44
-16°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°

Хэвлэлийн эрх чөлөөний шагналтнаар Мальта, Энэтхэг, Филиппиний сэтгүүлчид тодорлоо

ikon.mn
2018 оны 11 сарын 9
iKon.MN

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) жил бүрийн Хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулах ёслолоо 2018 оны 11 дүгээр сарын 8-нд анх удаагаа Лондонд зохион байгууллаа.

Эр зориг, нөлөө, хараат бус байдал гэсэн гурван төрлөөр олгодог энэхүү олон улсын шагналын эздээр Энэтхэгийн сэтгүүлч Суати Чатурведи, Мальтын сэтгүүлч Мэтю Каруана Гализиа, Филиппиний сэтгүүлч Индая Эспина-Варона нар тодорчээ.

‘L’esprit de RSF’ тусгай шагналыг Хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулах ёслолыг Лондонд зохион байгуулсныг тэмдэглэж Их Британийн хэвлэл мэдээлэлд олгохоор бий болгосон юм. Тус шагналыг Брекситийн аяны санхүүжилтэд эрэн сурвалжилга хийсэн The Observer-ийн сэтгүүлч Кароль Кадуалладрт гардуулсан юм.

Лондон 2018.11.08. Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) нь Их Британид болсон 2018 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналаа Энэтхэг, Мальта, Филиппиний сэтгүүлчдэд гардууллаа.

Энэхүү нэр хүндтэй шагнал гардуулах ёслолыг анх удаагаа Лондон хотноо зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагааг маань Channel 4 News-ийн олон улсын ахлах сурвалжлагч, 2012 онд Сирид амиа алдсан дайны сурвалжлагч Мэри Колвины намтрыг бичсэн Линдсэй Хилсум хөтлөн явуулав.

Түүнчлэн BBC-ийн олон улсын ахлах сурвалжлагч Лайси Дюсэй, RSF-ийн шагналтан Жан Дюндар, Зайна Эрхайм нар болон Хятадын хүний эрхийн идэвхтэн Вуэр Кайши, Fleet street-ийн домог Эвэ Поллард, хэвлэл мэдээллийн тайлбарлагч Рой Грийнслэйд зэрэг нэр хүндтэй эрхмүүд шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцож үг хэлцгээсэн юм.

Нэн ялангуяа Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггигийн аллагатай холбогдуулж тус ёслолын арга хэмжээгээр хэвлэл эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлын ач холбогдлыг онцолсон билээ.

Эр зоригийн шагналын эзнээр тодорсон Энэтхэгийн сэтгүүлч Суати Чатурведи нь “Би бол Тролл: BJP-ийн цахим армийн нууц ертөнцөд” хэмээх номын зохиогч бөгөөд үнэнийг шударгаар илчилснийхээ төлөө цахин орчин дахь харгис дарамтын хохирогч болж байсан сэтгүүлчдийн нэг юм.

 

Нөлөөллийн шагналын эзнээр тодорсон Пулицерийн шагналт сэтгүүлч, идэвхтэн Мэтю Каруана Гализиагийн тухайд, түүний ээж Дафни Каруана Гализиа нь 2017 онд авлигын хэргийг эрэн сурвалжилж байгаад амиа алдсан юм.

 

Хараат бус байдлын шагналын эзэн Филиппиний сэтгүүлч Индая Эспина-Варонагийн нь эмзэг асуудлуудын талаарх дэлгэрэнгүй сурвалжилга болоод эмэгтэйчүүдийг үзэн ядах Дутертегийн дэглэмийн эсрэг тэмцэх #BabaeAko буюу дэлхийн дахиныг давалгаалуулсан #Metoo аянтай дүйцэхүйц аяныг эх орондоо эхлүүлснийх нь төлөө уг шагналыг олгосон билээ.

 

‘L’esprit de RSF’ тусгай шагналыг Хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулах ёслолыг Лондонд анх удаагаа зохион байгуулсныг тэмдэглэж Их Британийн хэвлэл мэдээлэлд олгохоор бий болгосон юм. Шагналын эзэн болсон The Observer-ийн сэтгүүлч Кароль Кадуалладрын хувьд түүний АНУ болон Их Британийн ардчилсан үйл явцыг сүйрүүлж буй асуудлыг эрэн сурвалжилсан нь Трамп, Брекситийн кампанит аян дахь Кэмбридж Аналитикагийн үүрэг оролцоог илчилсэн билээ.

 

“Үнэний эрэлд гарахдаа өөрсдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй сэтгүүлчдийн хүсэл тэмүүлэл, чанар жил бүр намайг гайхшируулж байна. Эдгээр хувь хүмүүсийн ажлыг онцлон тэмдэглэх боломжтой байна гэдэг бол нэр төрийн хэрэг билээ.Энэхүү сайшаал нь эх оронд нь хараат бус хэвлэл мэдээллийн эсрэг дарамт нэмэгдэж буй өнөө үед тэднийг чухал үйл хэргээ гүйцэлдүүлж байхад нь амин чухал дэмжлэг, хамгаалалт болно гэж найдаж байна,” хэмээн Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар хэлэв. 

Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын Их Британийн товчооны дарга Ребека Винцент “Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын Их Британийн товчоо байгуулагдаад хоёрхон жилийн даар энэхүү олон улсын чухал арга хэмжээг Лондон хотноо анх удаагаа зохион байгуулж буй явдалд бид таатай байна.

Эдгээр эрэлхэг хүмүүсийн ажлыг алдаршуулахаар Лондонгийн хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөөний хүй олон хамтдаа цуглаж буй нь Британичууд эдгээрийн үнэ цэнийн талаар гүнээ анхаарч буй баримтыг бэхжүүлэхээс гадна мэргэжил нэгтнүүд маань хаана ч эрсдэлд орсон байлаа ч бид тэдний төлөө нэгдэн зогсож чадахыг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний араатнуудад харуулж байна” гэв.

Анх 1992 онд бий болгосон Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг өнөөг хүртэл Хятадын хүний эрхийн тэмцэгч агсан Лю Сяобо, Саудын Арабын хоригдсон блогч Райф Бадауи, Сирийн эрэлхэг сэтгүүлч Зайна Эрхайм болон Туркийн ардчилал, энх тайвны төлөө тэмцэгч Cumhuriyet зэрэг хүртээд байгаа билээ.

Энэ жилийн шагналын эзнийг тодруулах олон улсын өндөр зэрэглэлийн шүүгчдийн багт Энэ жилийн сонгон шалгаруулалтыг явуулсан шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд олон улсын нэр хүнд бүхий олон эрхэм багтаж байгаа аж.

Тухайлбал, Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын Хүндэт зөвлөлийн гишүүд болох Нобелийн энх тайвны шагналт Ширин Эбади, Хятадын хүний эрхийн тэмцэгч Уер Кайши болон Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын ерөнхийлөгч Пьер Хаски шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм. Харин ‘L’esprit de RSF’-ийн шагналын эзнийг Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын Их Британи дахь Зөвлөх багийн гишүүд болох Fleet Street-ийн домог Ийв Поллард, BBC News-ийн захирал асан Жеймс Хардинг, Channel 4 News-ийн нэвтрүүлэгч Жон Снөү нар тодрууллаа.

TV5MONDE бол RSF-ийн Хэвлэлийн эрх чөлөөний шагналын түүхэн түнш юм. Түүнчлэн энэ жил 4 New Square Solicitor, Европын хэвлэн нийтлэгчдийн зөвлөл болон Heineken биднийг дэмжиж ажиллаа.

 

x