Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” өдөрлөг болно

ikon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN

МИАТ-ын байранд

08:00 цагаас "Олон улсын нисэх буудлаар хар тамхи, мансууруулах эм,сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэх гэмт хэргийг мөрдөн шалгах арга" зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс болон Канад улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны хатан хааны "Морьт" цагдаагийн албатай хамтран зохион байгуулж буй юм. Манайхаас Цагдаа,Тагнуул, Хил, Гааль, МХЕГ, Гадаадын иргэн харьяат, ХСИС зэрэг бүх газрууд уг зөвлөгөөнд оролцоно. 

"Блю Скай" зочид буудалд

09:00 цагт Монгол улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Тогтвортой хөгжлийн эрин үeд сүрьeэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" үндэсний чуулган болно. Нээлтэнд Монгол улсын Eрөнхий сайд У. Хүрэлсүх, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, зэрэг албаны хүмүүс оролцоно.

ШЕЗ-ийн байранд

09:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөл Азийн сантай хамтран шүүгчдэд Ёс зүйн сургалт зохион байгуулж байна. Нийслэлд “Шүүгчийн ёс зүйн сургалт” ШЕЗ-ийн байранд эхэлнэ. 

Дэлхийн банк

10:00 цагт Дэлхийн Банкнаас жил бүр гаргадаг "Бизнес Эрхэхүй" буюу Doing Business тайланг танилцуулна. Танилцуулгын үеэр Монгол улс, бүс нутаг болон дэлхийн бусад улс орнуудын бизнес эрхлэх орчинд сүүлийн 12 сарын турш гарсан шинэтгэлүүд, бусад өөрчлөлтийг сүүлийн үеийн дата мэдээлэл, судалгаанд тулгуурлан танилцуулах болно. 

Төрийн ордны В танхимд

11:00 цагт Л.Оюун-Эрдэнэ гишүүн 3 дахь жилдээ оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Уг хөтөлбөрт шалгарсан шилдэг 28 оюутанд батламж гардуулна.

И-март Чингис дэлгүүрт

11:00 цагаас ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний нээлтийн ажиллагаа  болж, эрүүл, чанарын баталгаатай махыг борлуулж эхлэх юм. 

БЗД-ийн Тамгын газрын урд талбайд

11:00 цагт Гэр хорооллын иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголт өгөх, гал түймрийн эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” өдөрлөгийг  зохион байгуулна.

Төрийн ордны 455А тоот өрөөнд

11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлуудаар байр сууриа илэрхийлнэ.

МН мэдээллийн төвд

11:00 цагт Глоб Интернэшнл төв "Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдал" сэдэвт хэвлэлийн бага хурлыг "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох" олон улсын өдрийг угтан зохион байгуулна. Хуралд Монголын Хуульчдын холбоо, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллүүд оролцоно.

12:00 цагт ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, “Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл”-өөс гарал үүсэл нь тодорхой, хорио цээрт халдварт өвчингүй нутгаас бэлтгэсэн,  мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэгдлийн шинжилгээ хийсэн эрүүл махны худалдааг Монголд анх удаа 2018 оны 11 дүгээр сарын 2-4-нд “Лавай” худалдааны төвд зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.