Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дахь ТОЁОТА-ийн дистрибютерийн зүгээс хэрэглэгч танд хандан МЭДЭЭЛЭХ НЬ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 1
Сурталчилгаа

 

Юуны өмнө ТОЁОТА болон LEXUS брендийн бүтээгдэхүүнийг сонгон, хэрэглэж ирсэн бидний үнэнч хэрэглэгч танд гүн талархал илэрхийлье.

ТОЁОТА брэнд өөрийн албан ёсны дилер компаниудаар дамжуулан Монгол улсын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж  ирсэн билээ. Тус брендийн Монгол улс дахь дилерийн зохион байгуулалтад өөрчлөлт орж буй талаарх дор дурдсан мэдээлэлд анхаарал хандуулна уу.

ТОЁОТА-гийн Монгол улс дахь Албан ёсны Дистрибютер болох ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК нь Хэт Моторс ХХК-тай байгуулсан Тоёотагийн Албан Ёсны Дилерийн гэрээг 2018 оны 11-р сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож буйг ийнхүү мэдэгдэж байна.

Хэт Моторс ХХК-аас Тоёотагийн бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа /warranty/ болон үзлэг оношилгоог авч үйлчлүүлж ирсэн хэрэглэгч та 2018 оны 12 сарын 1-­­ээс эхлэн цаашид Монгол улс дахь Тоёотагийн Албан Ёсны Дилерүүд болох Таван Богд ХХК болон Мөнххада ХХК компаниудаар үйлчлүүлэх боломжтой.

Хэт Моторс ХХК-тай хамтран ажиллаж, үйлчлүүлж ирсэн хэрэглэгч танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид ТОЁОТА-гийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч таны хэрэгцээнд нийцүүлэн, сэтгэлд хүрсэн сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд Тоёотагийн албан ёсны Дилер болох дээр дурдсан хоёр компанитай нягт хамтран ажиллах болно.

Анхаарал хандуулсан танд баярлалаа.


 

2018 оны 11-р сарын 1-ний өдөр
ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК
Холбоо барих: 7011-0959 (Ажлын цаг: 09:00-18:00)

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.