Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Тээврийн цагдаагийн албаны нээлттэй хаалганы өдөрлөг болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN

Туушин зочид буудалд

09:00 цагаас Монгол орны бэлчээрийн үндэсний хоёрдугаар форум эхэлнэ.

Корпрэйт зочид буудалд

09:00 цагаас Зүүн Хойд Азийн Цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ хамтын ажиллагааны форум эхэлнэ.

Тээврийн цагдаагийн албаны төв байранд

10:00-15:00 цагт Тээврийн цагдаагийн албаны нээлттэй хаалганы өдөрлөг явагдана.

ХХААХҮЯ-ны зүүн ард Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 4 давхарын хурлын танхимд

11:00 цагт "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний хүрээнд мал төхөөрөх болон арьс ширний үйлдвэр, малчдын хоршоо, хүнсний сүлжээтэй форвард гэрээ байгуулах ажиллагаа болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Эрчим хүчний салбарын анхаарал татсан асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагаас Монголын хүний төлөө намаас Ерөнхийлөгчөөс УИХ-д хүргүүлсэн зөвшилцөх саналтай холбогдуулан улс төрийн мэдэгдэл хийх хэвлэлийн бага хурал зарлалаа.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Хичээлийн танхимд хүүхэд хөлгүй болсон асуудлаар хохирогч болон түүний  өмгөөлөгч Г.Баасан хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт Монголоос Хазара хүмүүсийг хөөж гаргах аян өрнөж байгаа талаар болон Хазара иргэдийн 750,000  долларыг залилсан асуудлаар иргэний хөдөлгөөнүүдээс баримттай мэдээлэл хийнэ.

12:00 цагт Ардчиллын анхдагчид УИХ-ыг тараахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Пума зочид буудлын 2 давхарт

12:00 цагт ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн өнөөгийн нөхцөл байдал буюу санхүү, эдийн засгийн нөөц, боломжийн шударга биш хуваарилалт, үүнд тулгарсан асуудал, гажуудал, цаашид энэ сан хэрхэн зөв явах зэрэг асуудлаар нээлттэй хэлэлцэж, ярилцах, шийдэл гаргах уулзалт болно.

 МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд

12:00 цагаас Азийн наадамд 11 удаа оролцон хүч, ур чадвараа сорьсон Монголын үе үеийн тамирчдын амжилтын түүхийг өгүүлсэн "Индонезийн тэнгэрт Монголынхоо далбааг мандуулсан тамирчид" ном спорт сонирхогчдын хүртээл болж байгаа талаар тус номыг эмхэтгэн зохиогчид мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яамны 215 тоот танхимд

12:00 цагаас Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгааны үр дүн болон үндэсний чуулганы талаарх хэвлэлийн бага хурал болно.