Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Рэппер Кэни Уэст ерөнхийлөгч Трампыг дэмжиж “Blexit” хувцасны брэндийг санаачилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын “улаан фэн” болсон рэппер Кэни Уэст улс төрийн үзэл бодлоо хувцас загварын ертөнцөд нэвтрүүлэхээр болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 41 настай уран бүтээлч “Blexit” нэртэй хөдөлгөөнийг дэмжих зорилготой бэлэн хувцасны бүтээгдэхүүн гаргаж байгаагаа зарласан байна.

 “Blexit” нь Европын Холбооноос Британийг гаргах хөдөлгөөний “Brexit” нэрнээс санаа авсан нэр юм. Харин утга нь Трампын сөрөг хүчин болох Ардчилсан Намаас хар арьст иргэдийг гаргах зорилготой “Black Exit” гэсэн үгийн товчлол ажээ.

 

Уэстийн шинэ бүтээгдэхүүнд ийм бичиг, логотой цамцнууд, малгай багтаж байна. 

“Blexit” нэр томьёог 2016 онд Трампыг дэмжигч, залуу консервативуудын хөдөлгөөний идэвхтэн Кэндис Оуэнс гаргаж байжээ. Оуэнс шинэ брэндийн хувцсыг хэд хоногийн өмнө Вашингтонд болсон хөдөлгөөнийхөө арга хэмжээний үеэр танилцуулсан байна.

Кэни Уэст саяхан Цагаан ордонд зочилж, Дональд Трамптай уулзахдаа түүнийг тууштай дэмжигч болохоо харуулсан юм.

 

Эх сурвалж: Independent