Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Тоглоомын талбайгаас алга болсон хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоо траншейнаас олжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Тоглоомын талбай дээр тоглож байгаад алга болсон зургаан настай хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоо траншейнаас олжээ.

Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн ард байрлах тоглоомын талбай дээр тоглож байгаад алга болсон хүүгийн цогцсыг хоёр хоногийн дараа буюу 29-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрийнх нь ойролцоо траншейнаас олсон байна.

"Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй, задлан шинжилгээний хариу гарц эцэслэн дүн гарна" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлээд байна.