Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймгийн Жаргалант сумын сургууль орчин үеийн ариун цэврийн байгууламжтай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 29
Сурталчилгаа

Мобиком Корпорациас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл” амжилттай үргэлжилж, зөвхөн энэ онд гэхэд 22 сумын сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн шаардлага хангасан боловсон ариун цэврийн байгууламжтай болж байна.

 

Төв аймгийн Жаргалант сумын сургууль нь төсөлд хамрагдсан сургуулиудын нэг бөгөөд өнгөрсөн ням гарагт төслийн багийнхан сургуулийн хамт олонд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, байнгын халуун хүйтэн ус, усан татуурга бүхий боловсон ариун цэврийн суултуур бүхий байгууламжийг албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.

Тус арга хэмжээнд Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада болон холбогдох алба хэлтсийн төлөөлөл, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын Нэгдсэн хөтөлбөрийн захирал Глорис Грегори Дас, Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Батжаргал, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Уранчимэг, Жаргалант сумын Засаг Даргын орлогч Н.Бямбаням,  Сургуулийн захирал Идэр болон эцэг эх, сурагчид оролцсон юм. Төслийн багийнхан шинэ байгууламжаа сургуульд хүлээлгэн өгөхөөс гадна хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулж, хүүхдүүдтэй хамт амралтын нэг өдрөө хөгжилтэй дурсамжтай өнгөрүүллээ.  

“Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл” хэрэгжиж эхэлсэн 2014 оноос өнөөг хүртэл хугацаанд 80 сумын 54’000 хүүхэд багачууд эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглах боломжтой болжээ. Мобиком Корпораци цаашид ч Нийгмийн хариуцлагынхаа үндсэн чиглэл болох хүүхэд хамгаалал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх олон төрлийн санаачилга гарган, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно.